УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, нийт гишүүдийн 92.6 хувийн саналаар дэмжиж, баталлаа. Ингэснээр Улсын Их Хурал 126 гишүүнтэй байх бөгөөд 78 гишүүн нь тойргоос, 48 гишүүн нь жагсаалтаар сонгогдохоор болж байна.
ҮХНӨ батлагдсаны дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэнд баярлалаа. 2019 онд оруулсан ҮХНӨ үр дүнгээ өгч эхэлж байгаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль батлагдаж, олон мэдээлэл ил тод болсон. Цаашид ч олон өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна. Энэ удаад бид 2019 оны ҮХНӨ-ийн дутууг гүйцээж байна. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр давхар дээлийн асуудал буюу УИХ, Засгийн газрын гишүүнээр ажиллах асуудлыг хүчингүй болсонд тооцсон. Энэ нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан асуудал биш. 2019 онд оруулсан өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүйд тооцсон. Энэ заалт нь өнөөдрийн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон нэг шалтгаан байлаа. Яагаад гэвэл, УИХ 76 гишүүнтэй үед гишүүдийн олонх буюу 39 гишүүнээс дээш суудал авсан нам олонхи болно. Үндсэн хуулийн хяналт, тэнцэл, хууль тогтоох гүйцэтгэх засаглалын харьцаа яригдах учир гишүүдийн тоотой холбоотой асуудлыг зайлшгүй харгалзан үзэхийг Үндсэн хуулийн цэц дүгнэлтэд дурдсан байсан. 30 жил бугшсан авлига, хээл хахуулийн асуудлаас эхлээд олон алдаа, завхралыг цэгцлэх иргэд, нийтийн хүсэлт тусгалаа олсон гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт олон үр дүн гаргана гэдэгт итгэж байна. Харин зөв зүйлийг тайван, алсын хараатай хэлэлцэх хэрэгтэй. Ашиг, сонирхлын тухай хуулийг эцэслэн батлах ёстой. Хамаарал бүхий этгээдээ албан тушаалд томилоход нөлөөлдөгүй байх зэрэг цогц өөрчлөлт хийхэд маргаашнаас анхаарч, ажиллах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдангуутаа маргааш нь бүх зүйл сайхан болно гэсэн үг биш. Монголын нийгэмд маш том өөрчлөлт гарч, алдаанаасаа суралцсан илүү хэрсүү, зөв өөрчлөлт, шударга ёсыг иргэд хүсэмжилж байна. Иргэд хэрсүүжиж, тэнцвэртэй, бодит мэдээллийг хүсэмжилж байна. Асуудлаа зоригтой хэлдэг, мэдээлэлтэй иргэдтэй болсныг хэлэлцүүлгийн үеэр харлаа" гэв.
| Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |