Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байна. Бүх зүйл сайжрах, сайн тал руугаа явах ёстой гэж бодож, дэмжиж байна. Дан болон давхар дээлний өөрчлөлтийн өмнө танилцуулсан. Ард түмэн ҮХНӨ-ийн талаар буруу, зөв гэж маргаад байгаа юм байхгүй гэж харж байна. Ард түмний амьдрал ядуу, үнийн өсөлт их, орлого муу учраас бухимдаж байгаа юм. Энэ талаарх бухимдлаа иргэд гишүүдэд гаргаж байгаа гэж харсан. ҮХНӨ-ийн өмнөх хэлэлцүүлгээр 126 гишүүнтэй болгох тухай ярьж байгаа. Ардчилсан нам 60:40 харьцаатай байлгах ёстой гэж ярьсан. ҮХНӨ-өөс тогтолцооны өөрчлөлт хийх учир хүлээлттэй байгаа. Ард түмэн дэмжилт хүлээж байгаа. МАН, АН гэлтгүй сайн анхаарах ёстой гэдгийг иргэд хэлж байна лээ. 3.4 сая иргэний сайхан амьдруулах маш амархан. Хулгай хийхээ болиод системийн авлигаа задлаад авлигын тогтолцоог нураахад болно. Нэг том баталгаа бол нүүрсний хулгайн хэргийн үеэр төсвийн орлого 1.5 их наяд төгрөгөөр давж биелэлээ. Төсвийн орлого давж биелэсний буянаар төсвийн тодотгол хийж, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө нэмэх гээд сууж байна. Үүн шиг эерэг өөрчлөлт гарна. Холимог тогтолцоог Ардчилсан нам анхнаасаа дэмжиж ирсэн. Өмнөх шигээ буруугаар ашиглаж болохгүй. Мэргэжлийн хуульч, малчид, тариаланчид, тусгай хэрэгцээт иргэдийн төлөөллийг оруулж ирэх хэрэгтэй. Иргэд хэрсүүжиж байгаа цаг ийм байдлаар хандаарай. Бид төсөв баталж байхад хүүхдийн мөнгөөр битгий оролд гэж хэлсэн. Ихэнх нь хүүхдийн мөнгөний талаар бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. Орон, гаран шийдвэр гаргаж байгаад иргэд бухимдаж байна. Тэтгэвэр нэмэх шаардлага үүсэн. Тэтгэврийн индексийг хоёр дахин нэмсэн. Тэтгэврийн зөрүү арилгах том алхам бол нэмэх асуудал” гэлээ.
| Ц.ТУВААН: ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖИЖ БАЙНА |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |