МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нийслэлийн түгжрэлийн асуудлыг ч орхиогүй.Өнгөрсөн жил 420 тэрбум төгрөгөөр санхүүжигдээд явж байгаа эхэлсэн хот доторх замын холбоосын ажилд энэ жил 187 тэрбум төгрөг дутаж байгаа. Тэгвэл энэхүү санхүүжилтийн асуудлыг мөн төсвийн тодотголоор шийдлээ. Сэлбэ сэргэлтийг тойрсон бүтээн байгуулалт хийгдэнэ. Үүнийг өөрөө удирдах хууль болон нийслэлийн холбогдох хуульд өөрчлөлт орсны үр дүнд нийслэл бонд, үнэт цаас гаргах эрхтэй нэгэнт болсон байгаа. Нийслэлд хэсгийн ахлагч гэж 2000 гаруй гэрээт ажилтан байдаг. Үүнд цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр байх, төрийн албан хаагч болгох уу гэдэг шийдлийг гаргах эрхийг нийслэлд нээж байна. Цалингийн хувьд долдугаар сарын 1-н болон аравдугаар сарын 1-н гэсэн хоёр үе шаттай шийдлээ. Нэг ёсондоо эхний байдлаар соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа төрийн албан хаагчдын цалингийн шатлалтай салбаруудад цалингийн өөрчлөлт орно. Харин аравдугаар сарын 1-нээс бусад салбарын шаардлагатай төрийн албан хаагчдын өөрчлөлт, нэмэгдэл орно. Тэтгэврийн хувьд хоёр янзын зөрүүг олон жил ярьж ирсэн. Нэг хэсэг нь 2000 оноос өмнө тэтгэвэрт гарсан буюу цалингийн суурь бага гарах үед тэтгэвэр тогтоолгосон, нөгөө нь өнгөрсөн оны хоёрдугаар сард тэтгэвэр нэмэгдэх үед түрээсийн доод хэмжээтэй уялдаж, бага болон дунд шатлалд авдаг байсан тэтгэвэр авагчдын цалингийн зөрүү нь хэт их ойртож, ялгаатай байдал нь арилсан, дунд хэмжээний тэтгэвэр авагчид бага түвшинтэй ижилхэн авдаг байгаа гажуудлыг бүрэн арилгана. Дараа нь үнийн өсөлттэй уялдуулж, нийт тэтгэвэр авагчдын санг арван хувиар нэмэгдүүлэх ийм шийдвэрийг гаргалаа” гэв.
Б.ЖАВХЛАН: Соёл, спортын салбарын цалинг долдугаар сарын 1-нээс нэмнэ |
|