Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Үндсэн хуулийн өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнө намын бүлгүүд өнөөдөр хуралдаанаа хийж байна. Парламентын гишүүдийн тоог нэмэх асуудал ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй байх асуудал гарч байна. Үүнийг ойлгож, өөрчлөлт хийх хэрэгтэй гэж үзэж байгаа хэсэг ч бий. Өнөөдрийн нөхцөл байдлыг бид эм уух байдлаар аргацаагаад явах уу, мэс засал хийгээд анагаах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна. 1992 оны Үндсэн хуулийн өөрчлөлт социалист нийгмээс олон намын тогтолцоонд шилжсэн, ардчилсан, эрх чөлөөт эдийн засгийн нийгмийг бүтээж байсан нийгмийн шилжилт болсон. Энэ 30 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдал болгоныг цаашид бид хараад суух уу, өөрчлөх үү гэж Засгийн газраас хуулийн төсөл өргөн барьсан. УИХ-ын гишүүд ч үүнийг бодолцоно гэж харж байна.
УИХ-ын гишүүдийн хараат бусаар саналаа өгөхөд бид нөлөөлж болохгүй. Гэхдээ Засгийн газрын гишүүд нэг кабинет, нэг бодлогоор ажиллаж байна. Нэг кабинетын гишүүд ардчилсан зарчмаар ажиллах ёстой. Олонхын шийдвэрийг цөөнх дагаж, цөөнхийн шийдвэрийг олонх харгалзан үзэх учиртай. Эцсийн үр дүн гараагүй байна. Маргааш Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Гишүүдийн тоог нэмэх асуудлыг өнөөдрийн байдлаас харж болохгүй. Энд хэн нэгэн улстөрч, аль нэг намын өөрчлөлт гэж байж болохгүй” гэлээ.
| Д.АМАРБАЯСГАЛАН: Бид эм уух байдлаар аргацаагаад явах уу, мэс засал хийгээд анагаах уу гэдэг сонголтын өмнө ирээд байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |