• Өнөөдөр 2025-07-18

УИХ дахь намын бүлгүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдана

2023-05-30,   361

     Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд Төрийн ордонд хуралдана. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
 
     Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, хэд хэдэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
 
    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
 

УИХ дахь намын бүлгүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар хуралдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188