Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн ивээл дор зохион байгуулж буй Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт боллоо. Гурван өдөр үргэлжлэх тус чуулга уулзалтын эхний өдөр Монголын өнцөг бүрээс ирсэн хилчин бүсгүйчүүд ХХЕГ-ын удирдлага болон УИХ-ын эмэгтэй гишүүдтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Хилчин эмэгтэйчүүд ихэвч ханийгаа дагаж хилийн амьдралтай хувь заяагаа холбож, амьдралаа эхлүүлсэн байдаг. Тэд мэргэжлийн биш байлаа ч үйлчлэгч, холбоочин, тогооч гээд шаардлагатай бүхнийг хийдэг нь одоо ч хэвээрээ. Тэднээс гадна мэргэжлээрээ ажиллаж байгаа дайчин эмэгтэйчүүд ч олон бий. Харин тэдэнд тулгарч буй асуудлыг төр засгийнхан хэрхэн хүлээн авч, шийдвэрлэж байна вэ гэдэг нь асуудалтай. Чуулганы үеэр малчин эмэгтэйчүүд тугамдаж буй асуудлуудаа дурдсан.
Энэ үеэр ахмад хилчин Б.Ирина “Хилчин эмэгтэйчүүдийн цалинг үе шатттай нэмэх хэрэгтэй байна. Эх орон, тусгаар тогтнолын төлөө бие, сэтгэлээ үл хайрлан өдөр, шөнөгүй зүтгэж байна. Мөн тэтгэвэрийн насыг багаар тогтоож өгөх шаардлагатай. Тухайлбал, нөхөртэйгөө хамт тэтгэвэрт гардаг болгохыг хүсэж байна. Үүнээс гадна хилчин эмэгтэйчүүдэд нийгмийн хэрэгцээ буюу орон сууц, иргэн бүр өмчлөх эрхтэй долоон га газрыг хүндрэл учруулахгүйгээр олгодог болгох хэрэгтэй. Энэ бол нийт хилчин эмэгтэйчүүдийн санал, тулгарч буй асуудлуудынх нь нэг юм” хэмээн гишүүдээс хариулт сонсохыг хүссэн юм. Энэ үеэр чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн эмэгтэй гишүүд тайлбар өгсөн юм.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Бид чуулган эхлэхээр хилчин эмэгтэйчүүдийн цалинг үе шаттай нэмэх талаар ярилцсан. Сангийн сайд та бүхний цалинг хоёр удаа шат дараалалтай нэмж, 1.2 болгохоор ярьсан. Чуулган эхлэхээр албажиж, гишүүд үзэл бодлоо илэрхийлэх байх. Мөн тэтгэврийн насыг багаар тогтоох асуудлыг бид чуулганы үеэр санал болгож оруулах нь зүйтэй. Харин одоо бид тодорхой хариулт өгөх боломжгүй. Иргэн бүрд олгох ёстой 0:7 га газрыг хуулийн холбогдох хүмүүстэй уулзаж авах боломжтой. Холбогдох албаны хүмүүстэй холбогдож, газрын асуудлаа шийдэж чадах юм бол асуудал байхгүй” гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа “Эмэгтэй гишүүд хилчин эмэгтэйчүүдийн талаар Б.Сэргэлэн гишүүнтэй ярилцаж, үзэл бодлоо хуваалцдаг. Б.Сэргэлэн гишүүн хил хамгаалах байгууллага болон хилчиддээ маш их анхаардаг” гэдгийг илэрхийлж байсан юм.
| ХИЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮД ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ 1.2 САЯ БОЛГОХЫГ УИХ-ЫН ЭМЭГТЭЙ ГИШҮҮДЭЭС ХҮСЛЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |