• Өнөөдөр 2025-07-18

НӨХӨН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ УРИВ

2023-05-25,   416

     Хууль тогтоомжид заасны дагуу Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны нөхөн сонгуульд сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах бөгөөд уг системийн программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.
 
    Сонгуулийн ерөнхий хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 1/167 дугаартай албан тоотыг нам эвсэл, төрийн бус байгууллагуудад хүргүүлж, сонгуулийн автоматжуулсан системийн иж бүрдлийг 2023 оны сонгуульд бэлтгэх, баталгаажуулах үйл явцыг ажиглах, хөндлөнгийн, хараат бус ажиглагчдаа оролцуулах хүсэлт тавилаа.  Нам эвсэл, төрийн бус байгууллагууд 1-2 ажиглагчийн мэдээллийг Хорооны дэргэдэх МТТ-ийн 51-262112 (ажилтан Б.Ууганцэцэг), [email protected] цахим хаягаар болон албан бичгээр 2023 оны тавдугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд ирүүлэх боломжтой.
 
     Сонгуулийн автоматжуулсан системын иж бүрдэлд сонгогчдын бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох, дүн гаргах, дамжуулах төхөөрөмж багтдаг болно.

НӨХӨН СОНГУУЛИЙН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД АЖИГЛАГЧААР ОРОЛЦОХЫГ УРИВ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188