Уул уурхайн хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн. Харин Боловсрол шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн 278 тоот тушаалаар магистр, докторын тэтгэлэгт хамрагдсан иргэдийн дунд түүний нэр байсан. Өөрөөр хэлбэл, түүнийг боловсролын зээлийн сангаас зээл авсан байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтэд түгээд буй.
Энэ талаар тэрбээр тайлбар хийлээ. УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал “Боловсролын зээлийн сангийн асуудлыг олон нийтэд гаргаж тавьснаас хойш найман өдөр болж байна. Энэ мэдээллийг ил болгосноор бага ч гэсэн үр дүнг өгч байна. 1.1 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн гэж байгаа. Энэ бол сайн хэрэг. Миний хувьд 2013 оны зургадугаар сайрд Боловсролын зээлийн санд хамрагдахаар материалаа өгч, ярилцлагад орж байсан. Тухайн үед би нийт хүүхдээс 60, 70 орчим дугаарт жагсаж байсан. Тухайн үед надад тэтгэлэг олголоо гэж хэн ч ярьж байгаагүй. Тиймээс би Боловсролын зээлийн сангаас нэг ч зээл аваагүй. Харин 2013 оны наймдугаар сарын 8-ны тушаалд миний нэрийг оруулчихаад яагаад зээл өгөөгүй, холбогдоогүй вэ. Миний нэр дээр зээл гаргачихаад оронд нь өөр хүн явсан уу, эсвэл надад өгөлгүй энэ мөнгийг завшсан уу гэдэг хардлага байна” гэлээ.
| О.Батнайрамдал: Боловсролын зээлийн сангаас миний нэр дээр зээл гаргачихаад надад нэг ч төгрөг өгөөгүй |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |