АТГ-аас нүүрсний гэх тодотголтой хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Б.Батбилэг “Нүүрсний хулгайн хэрэг дээр зургаан сарын хугацаанд 252 объектод нэгжлэг хийж, 1801 удаагийн хүний бие, баримт бичигт нэгжлэг хийсэн бол гэрчээр 11030 мянган хүнээс мэдүүлэг авч 11642 баримт материалыг холбогдох байгууллагаас авсан бөгөөд нийт 68 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 75 холбогдогчтой найман хэргийн мөрдөн шалгах ажлын дуусган хэргийг шүүхэд шилжүүлж, 18 холбогдогчтой хоёр хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн. 24 яллагдагчид холбогдох нэг хэрэг шүүх дээр, 33 яллагдагчид холбогдох таван хэрэг прокурорт хянагдаж байна. Хоёр хэргийг нэгтгэж, есөн хэргийг хааж шийдвэрлэсэн.
Хэрэг бүртгэлтийн 32, мөрдөн байцаах 17 нийт 49 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Энэ явцад 124 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан. Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан, хахууль авах хэрэгт 56, хахууль өгөх хэрэгт 29, мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих хэрэгт 23, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт нэг албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Улс төрийн нөлөө бүхий буюу УИХ-ын гишүүн долоо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан нэг, Зам тээврийн хөгжлийн сайд асан нэг, Төрийн нарийн бичгийн дарга асан нэг, аймгийн ИТХ-ын дарга асан нэг, аймаг, сумын Засаг дарга гурав, УИХ-ын гишүүний зөвлөх нэг, аймгийн улсын байцаагч 20, Хил хамгаалах байгууллагын тав, авто тээврийн үндэсний төвийн дөрөв, нийгмийн даатгалын байцаагч нэг, аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газрын даамал хоёр, боомтын захиргааны дарга, мэргэжилтэн хоёр, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 10, “Тавантолгой” ХХК-ийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан 14, Тавантолгой түлш ХХК-ийн албан тушаалтан 10, хуулийн этгээдийн 15 гэх мэт албан тушаалтан шалгаад байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүлээлгэж байна.
“Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захиралд холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий Спорт цогцолборын барилгыг битүүмжилж, хураагдсан. Шүүхийн шийдвэр гаргаж байж энэ асуудлыг шийдэх байх. “Тавантолгой” төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захиралтай холбоотой хэрэг дээр одоогоор 5.6 тэрбум төгрөгийн оффисын талбайг хураасан.
| Б.БАТБИЛЭГ: Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 22 яллагдагчид холбогдох хоёр хэргийг шүүхэд шилжүүлж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад хүлээлгэж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |