Тэрбээр “Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэхээр үзэж байгаа хэд хэдэн төсөл байгаа. Улаанбаатар смарт карт буюу нийтийн тээврийн системийг сайжруулах, хөгжүүлэх шаардлагатай. Дэлхийн арав гаруй улсын технологийн шийдэл хийж байгаа гол компаниудтай маргааш уулзана. Улаанбаатар хотод бид шинээр такси үйлчилгээ үзүүлэх саналыг Сөүлийн хотын даргад санал тавьсан. Хотод албан ёсны такси үйлчилгээнүүд стандартын шаардлагад нийцэхгүй байна. Нийтийн тээвэрт өргөн утгаараа такси ч орно, метро ч орно. Тэгэхээр эдгээрийг хамтарсан байдлаар шийднэ. Солонгос Улсын систем бол дэлхийд нэвтэрсэн, шалгарсан систем гэж эхний төслийг харж байгаа. Хоёрдугаарт, Улаанбаатар хотод Туул голыг түшиглэсэн эдийн засгийн бүс байгаа гэж бодож байгаа. Энэ дагуу өнөөдөр Хан мөрний бүтээн байгуулалтын ажилтай танилцаад явж байна. Энэ бүтээн байгуулалт шиг голоо дагасан бүтээн байгуулалт хийх боломж бидэнд бий. Хамгийн гол нь санхүүгийн асуудал байгаа учир яах аргагүй засаг төрийн хэмжээнд тусган ярилцана. Тэгэхээр Туул голын бүтээн байгуулалтыг санхүүгийн эх үүсвэрийг бүрэн шийдэж байж эхлүүлнэ гэсэн бодол байна. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын төсөв тав хүрэхгүй тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа. Тэгэхээр бид санхүүгийн эх үүсвэрээ олох асуудал бий. Мэдээж шийдэж, шийдвэрлэнэ. Дараагийн нэг асуудал нүүрс хүчлийн хийг багасгах, агаарын бохирдлыг бууруулах төслийг хэрэгжүүлэх боломжтой юм байна. Энд ч мөн их хэмжээний санхүүжилтын эх үүсвэр зайлшгүй шаардлагатай. Сөүл хотын даргад хотын таксийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хангаж өгөх, зөвшөөрлийг нь 5-10 жилийн хугацаагаар олгох, бизнес хийх орон зайг нь гаргаж өгөх, хотын иргэдийг аюулгүй байх хүсэлтийг тавьсан. 2000 таксийг эхний ээлжид үйлдвэрлэлийнх нь үнээр нь шийдээд өгөх асуудлыг тавьсан” гэв.
| Д.СУМЪЯАБАЗАР: Туул голын бүтээн байгуулалтыг санхүүгээ бүрэн шийдэж байж эхлүүлнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |