Улсын их хуралд суудалтай намуудаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой асуудал яах аргагүй хүлээлт үүсгэсэн. Хоёр жилийн хугацаанд бид энэ асуудлаар ярьсан. УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахад иргэд тогтолцооны асуудлыг их дэмжиж байна. Харин 152 гэх тоо их байна гэдэг асуудлыг хөндөж байна. Үүнтэй холбоотойгоор ХҮН-ын хувьд 152 гишүүнтэй болох байр суурьтай байсан. 2040 он гэхэд Монгол Улсын иргэд таван сая болно, байнга Үндсэн хуулиар оролдоод байх юм уу, эсвэл ирээдүйгээ харсан шийдвэрээ одоо гаргах юм уу гэдэг байр суурьтай л байсан. Гэхдээ бид Ардчилсан намын саналыг хүлээж авсан. Харин бид Сонгуулийн тухай хууль ярих үедээ Улаанбаатар хотод байдаг төлөөллийг тусгах нь зүйтэй гэсэн саналыг манай нам илэрхийлсэн. Үүний зэрэгцээ манай намаас тавьсан тодорхой асуудал бол 76 гишүүн 126 болсон тохиолдолд өнөөдрийн 76 гишүүний төсвийг өсгөхгүй байя гэдэгт тохирсон. Өөрөөр хэлбэл, нэг гишүүн өнөөдөр сард 10 сая төгрөгийн зардалтай нийт бид 10 тэрбум төгрөгийн зардал гаргаад байгаа юм" гэв.
| Т.ДОРЖХАНД: 126 гишүүнтэй болсон тохиолдолд 76 гишүүний төсвийг өсгөхгүй байхаар намын бүлгүүд тохирсон |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |