Улсын их хуралд суудалтай намуудаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Өнгөрсөн хугацаанд төрийн тогтолцоотой холбоотой, Үндсэн хуультай холбоотой, тэр тусмаа парламентын гишүүдийн сонгогдох тогтолцоо болоод тооны асуудалд тодорхой хэмжээний өөрчлөлтөд орох хэрэгцээ шаардлага бодит байдлаар гарсан нь үнэн. Холимог тогтолцоо улс орны хөгжилд байх ёстой юм гэдгийг олон удаагийн зүйлд яригдсаар ирсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөд тал бүрдээ анхаарах зүйл бидэнд байгаа. Ардчилсан намын бүлгээс Үндсэн хуулийн хүрээнд яригдаж байгаа зүйлд өөрийн гэсэн байр суурьтай орж ирсэн. Тэр дундаа хүний эрхийг хамгаалах асуудлыг дээшлүүлэх, шүүхийг хараат бус болгох үндсэн хуулийн өөрчлөлтийн таван багц, 18 саналыг бид төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж хүргүүлсэн. Манай намын Үндэсний бодлогын хорооноос гишүүдийн тоо хэрэв холимог бол 60/40 харьцаатай байя гэсэн саналтай байгаа. Өнөөдөр 76 гишүүний 24-н Улаанбаатар хотоос сонгогдож байгаа. Нэг ёсондоо манай улсын хүн амын тал хувь нь нийслэлд байна. Нэг талаараа ийм зүйлсийг ч бодох ёстой. 126 гишүүнтэй болгох саналд тодорхой үндэслэл бий. 1992 оны анхдугаар Үндсэн хуулиар 76 гишүүнийг тогтооход нэг гишүүнд 27 иргэн ноогдож байсан. Тэр харьцаагаар бодоход ч 126 гэх тоо төлөөлөх чадварт нийцэж байгаа гэж ойлголцоод намын бүлгүүд дараагийн хэлэлцүүлэгт ороход бэлэн болоод явж байна" гэв.
| О.ЦОГТГЭРЭЛ: Холимог тогтолцоог 60/40 харьцаатай байлгах саналтай байгаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |