-Танд Сөүл хотын хүндэт иргэн гэх шагналыг өгсөн. Энэ тухайд ямар байр суурьтай байна вэ. Ямар үүднээс таныг хүндэт иргэнээс тодруулсан гэж бодож байна вэ?
-Улаанбаатар-Сөүл хот 1995 онд ах, дүүгийн харилцаатай болоод, түүнээс хойш олон ажлыг бид хийж, хэрэгжүүлж ирсэн. Миний хувьд Иргэдийн төлөөлөгчийн хуралд байх үедээ Сөүлийн одоогийн хотын даргыг албан ёсоор урьж, хоёр хотын хамтын ажиллагааны олон ажлыг хамтран хийдэг байсан. Ингэхдээ Солонгосын хамтын ажиллагаа, технологийн шийдлүүд зэрэг олон асуудлыг Иргэдийн хурлын чуулганаар оруулан батлуулдаг байсан. Солонгосоос Монгол Улсад жижиг, дунд бизнесийн чиглэлээр томоохон хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайлбал, хими цэвэрлэгээ, ахуй үйлчилгээ, бусад орон сууцны чиглэлээр хотын үзэмжийг нэмэх болон үйлчилгээний соёлд ч олон хөрөнгө оруулалтыг хийсэн. Манай улсад нэвтэрсэн үйлчилгээний газрууд одоо ч өргөжөөд явж байгаа. Энэ олон талын хамтын ажиллагаа, ажлуудын хүрээнд Сөүл хотын хүндэт иргэн гэсэн шагналыг өгсөн байх. Миний хувьд шагнал гэхээс илүү хариуцлага гэж хүлээн авч байгаа. Энэ ч үүднээс хоёр хотын эрх ашгийг хамгаалсан, хөгжлийн зөв бодлогыг гаргаж ирсэн, улс төрийн зөв шийдвэр хэмжээнд ажиллах ийм л хариуцлага гэж бодож байна.
-Иргэдийн хурлын дарга, хотын дарга хоёрын уулзалтын үр дүн ямар байв?
-Миний хувьд их үр дүнтэй уулзалт болж байна гэж бодож байна. Цаашид Улаанбаатар-Сөүл хотын хамтын ажиллагааг том бодлогын хэмжээнд шийдэх. Том болдлого гэдэг нь технологи болон агаар орчны бохирдлыг бууруулах шийдэл байна. Мөн нийтийн тээврийг сайжруулж, шинэчлэх шийдэл байна. Эндээс манай улс бараг 600 гаруй автобус авах байх. Сөүл хоттой холбоотой ажиллах хүчний бодлогод шийдвэр гарах болов уу гэж бодож байна. Сөүл хот, Улаанбаатар хамтын ажиллагааны хүрээнд үнэт цаас гаргах, нэмэлт хөрөнгө оруулалт татах, бонд гаргах ажилд иргэдийн хурлын шийдвэр их чухал байна. Энэ ч утгаар албан ёсоор Иргэдийн хурлын даргыг нь урилаа, хотын даргыг нь өнөөдөр мөн урина. Тэгээд өөрсдийнхөө бололцоотой цагаар манай хотод зочлох байх.
-Хоёр талын хамтын ажиллагаанд хоёуланд нь тулгарч байгаа асуудал юу байна вэ?
-Тулгарч байгаа асуудал зөндөө байна. Тухайлбал, хүн амын төвлөрөлтэй холбоотой асуудал яригдаж байна. Дэлхийн хотуудад байдаг төвлөрөл, нятаршил, авто замын түгжрэлийн асуудал, нүүрс хүчлийн хий гээд тулгарч байгаа асуудал олон байна. Мэдээж ажиллах хүчний хомстолтой асуудал ч яригдана. Манай улсын хувьд гэхэд ажиллах хүчний хомстолд орсон байгаа. Энэ бүхнийг Засгийн бодлоготойгоо уялдуулан харна гэж бодож байна.
| Д.СУМЪЯАБАЗАР: УЛААНБААТАР-СӨҮЛ ХОТЫН ХАМТЫН УУЛЗАЛТ ҮР ДҮНТЭЙ БОЛЛОО |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |