Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Сангийн сайдын суудалд хэзээний л санаархаж ирсэн. Ярьж байгаа сэдэв, агуулга, өнцөг нь бүхэлдээ Сангийн сайдын суудалд өстэй юм уу, өртэй юм уу гэмээр байж ирсэн. Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж эхлэхтэй зэрэгцээд л Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхланг хатгаж, хэрэлдэж эхэлсэн түүхтэй. Микрофон ашиглах минутаа зөвхөн Б.Жавхлантай хэрэлдэхэд л зарцуулдаг болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Тэр бүү хэл “Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлага хүргүүлэх тухай” албан бичгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлээд, таваргаж явлаа. Хэрвээ Б.Жавхланг огцруулахгүй бол Засгийн газрыг бүхэлд нь огцруулах акц өрнүүлнэ хэмээн даналзаж байлаа, тэр.
Ц.Даваасүрэнгийн хашхиралт сар гаруйн хугацаанд үргэлжлээд, сайдын суудалд заларсан байдаг. Ардын намынхан алдарт “арван хувийн” гэгддэг Ц.Даваасүрэнд Барилга, хот байгуулалтын яамныхаа арван хувийг өгсөн гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, үг хэлэх болгондоо Засгийн газраа шүүмжилж, Сангийн сайдаа огцруулах тухай ярьж, байдгаараа хашхирч байсан Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд болж, санаагаа амраасан. Ердөө сарын дотор Засгийн газрын гишүүн болсон гэсэн үг л дээ. Тэрнээс, тэр өдрөөс хойш Ц.Даваасүрэн сайд Засгийн газраа шүүмжилж, Сангийн сайдаа огцруулах тухай олиггүй үг битгий хэл харц ч унагаагүй.
Нөгөө, лам олдохгүй бол буцахдаа залъя гэдэг нь л болсон доо, Ц.Даваасүрэн сайд. Сангийн сайдад санаархаад барсангүй, ядахдаа Барилга хот, байгуулалтын сайд болъё л гэж бодсон байх. Тэр гэхдээ олон хүний эсэргүүцэлтэй тулгарч, элдвэрээрээ хэлүүлж байж, олон гишүүнтэй маргалдаж, сайдын суудалд суусан билээ.
Үүний нэг жишээ нь, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин байсан. Тэр чуулганы индэрээс “Ц.Даваасүрэн гишүүн бусад руугаа дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Энэ хүн Эрчим хүний сайдаар ажиллаад ямар ахиц гаргасан юм бэ. Нэг ч шинэ цахилгаан станц бариагүй байна. Гаднын хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг хүн. Эрчим хүчний олон төслийг гацаасан хүн нь Ц.Даваасүрэн. Барилгын салбар бас л ийм нөхцөл байдалд орно гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ц.Даваасүрэн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа одоо бүрэлдэхүүнд нь орчихлоо. Хөгжлийн банкны асуудлаар юу юу ярилаа даа. Энэ хүнийг томилж байгаа нь маш буруу сонголт” гэж байсан юм.
Харин Сайд Ц.Даваасүрэн хариуд нь “АТГ-аас Хөгжлийн банкны хэргээр дөрвөн гишүүний нэр оруулж ирэхэд би Г.Амартүвшингээс “УИХ-ын гишүүн байх нь зөв үү” гэж асууж байлаа. Г.Амартүвшин үүнд юм санаж явдаг юм байна. Би Эрчим хүчний сайд байхдаа ТЭЦ-4-ийг 90 мегаваттаар нэмсэн, Амгалангийн дулааны станц, Дархан, Эрдэнэтийн тус бүр 50 гэх мэтээр нийт 200 мегаваттаар цахилгаан эрчим хүчийг нэмсэн. Ч.Хүрэлбаатар сайд санхүүжилтийг нь шийдсэн юм. Эдгээр ажлыг хийгээгүй бол өдийд бид харанхуй сууж байх байлаа. Өмнө нь ч надад сайдын санал ирж байсан. Санал хүлээн авахгүй болохоор хорслоо гэх. Хүлээн авахаар мөн л шүүмжлэх юм. Би хаагуур нь явах юм бэ” гэж байсан түүхтэй.
Хэсэг хугацаанд Сангийн сайдын суудлын төлөө үг, үйлдэл хийгээгүй Ц.Даваасүрэн саяхны өдрүүдэд Сангийн сайдын суудалд санаархаж байгаагаа ил тод хэлжээ. Арван хувь нь дуусчихсан юм уу, хариуцаж байгаа салбар яам нь ашиггүй байгаа юм уу бүү мэд. Ямартай ч тэр тойргийнхоо иргэдтэй уулзахдаа “Намайг Сангийн сайд болговол тэтгэвэр, цалинг нэмж чадна” гэж хэлжээ. Тодруулбал, тэрбээр “Засгийн газрын гишүүдийн эсрэг дуугараад, үг хэлэх амархан байдаг гэж бодож байна уу. Надад амаргүй байдаг. Гэхдээ би зүтгэнэ гээд амалчихсан юм чинь ямар ч аргагүй. Би дуусталаа зүтгэх болно. Би өөрийгөө үнэлэхгүй, ард түмэн үнэлнэ. Намайг бие дааж дэвшихэд “Оюу толгой”-нхон алах гэж байсан. Ард түмэн намайг аварсан учраас насан туршдаа баярлана. Намайг Сангийн сайд болгочихвол цалин, тэтгэвэр нэмэгдчихнэ шүү дээ. Тэгээд айгаад байгаа юм” гэж ярьжээ.
| Сангийн сайдад санаархах яах вэ, салбар яамны тань ажил зогсчихлоо, Ц.Даваасүрэн сайд аа |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |