Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм хүндэт Алексей Николаевичтай танилцаж байгаадаа таатай байна гээд ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон баяр хүргэв. Тэрбээр, Элчин сайд А.Н.Евсиков нь дипломат албанд олон жил ажилласан, туршлагатай эрхэм бөгөөд Монгол, Оросын харилцааг цаашид улам бүр хөгжүүлэхэд хамтран ажиллахад таатай байх болно гэлээ.

Элчин сайд А.Н.Евсиков "Монгол Улс ОХУ-ын ойр дотны хөрш төдийгүй манай орны стратегийн түнш юм. Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага буюу парламентын хөгжил, шинэчлэлийн ажлууд сүүлийн жилүүдэд ихээр хийгдсэн. Ялангуяа сонгуулийн тогтолцооны хууль тогтоомжид орж буй шинэчлэл нь ард түмний засаглалыг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэж бодож байна. Иймд парламент хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх сонирхолтой байна" гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Монгол, Оросын сайн хөршийн, найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бол хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа. Манай хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ОХУ-аас Монгол Улсад парламентын өндөр түвшинд хэд хэдэн айлчлалыг хэрэгжүүлсэн. Тухайлбал Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачев, Төрийн Думын орлогч дарга Ш.В.Кара-Оол болон А.В.Гордеев нар Монгол Улсад үр дүнтэй айлчлал хийсэн. Манай хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэгэн чухал механизм болно гэдэгт эргэлзэхгүй байна" гэв.
| Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд ноён А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |