УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР: Үндсэн хууль нийт ард түмний гэрээ гэдгийг санах хэрэгтэй, УИХ 840 хууль баталсан. Бүгд монголын ард түмэнд зориулж баталсан. Ард түмний мэдэлд байдаг Их хурлын гишүүдэд зориулсан ганц хууль нь Үндсэн хууль. Өнөөдөр Үндсэн хууль руу бид гар дүрж болохгүй. АРд нийтийн санал асуулгын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журам гэж байдаг. Үүгээр хэлэлцүүлмээр байна. Тэдний юу хүсэж, юу зорьж байгаа нь хамаагүй, санал авах байдлаар асуудалд хандах гээд байна. УИХ-ын 76 гишүүн энэ хуулийг баталж, дахин 76-г нэмэх гэж байгаа бол энэ сонгуульд та нар өөрсдөө орохгүй шүү. Өөр өөрийнхөө тухай хууль батлах гэж байгаа бол Ард нийтийн санал асуулга явуулаач.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР: Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлд УИХ-ын гишүүдийн 4/3-аас доошгүй саналаар батална. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хоёр удаа авч хэлэлцүүлэхэд 4/3 хувийн саналаа авч чадахгүй бол ээлжит сонгуулиар сонгогдсон Их хурлын гишүүд шинэ бүрэлдэхүүн бүрдтэл авч хэлэлцэхгүй гэсэн дэгтэй. Өөр хэлбэл, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хоёр үндсэн арга байгаа. Нэг нь ард нийтийн санал асуулга, нөгөө нь Үндсэн хуулийн 69 дүгээр заалт. Өнөөдөр Үндсэн хуульд оруулах харилцаа Үндсэн хуулийн 01,02 дугаар тогтоолууд дээр үндэслэсэн. УИХ-ын 54 дүгээр тогтоолыг бид баталсан. Үүнд УИХ-ын тоог нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог сайжруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулж ирэхийг УИХ-аас Засгийн газарт даалгасан.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Гишүүдийн 152 гэх тоог ямар үндэслэлээр гаргасан бэ. Үндсэн хууль бол Монголын ард түмэнтэй байгуулсан гэрээ. 2019 онд хийсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баахан гишүүн давхар дээлтэй болж, давжаа парламент, том Засгийн газартай болсон. Энэ алдаагаа засахын тулд энэ хуулийн төслийг оруулж ирж байна гэж ойлголоо. Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг дэмжиж байна. Харин ч эртхэн хийх байсан шүү. 2024 оны сонгуулиас өмнө ҮХНӨ хийгдэхгүй бол та бүхэн хариуцлага хүлээнэ. Юун 2008 оны долдугаар сарын 1. Магадгүй тэрнээс ч долоон дор юм болж мэднэ.
Найман жил МАН 62, 65 суудалтай явсан. Ард түмний хүсээд байсан амьдрал, Монгол Улсыг хөгжүүлж чадсангүй. Өнөөдөр болж бүтэж байгаа зүйл алга. Баахан л хулгай, дээрэмчинтэй улс боллоо. Хулгайтай тэмцэж байгааг дэмжиж байна. Хулгай хийж луйвардаж, ард түмнийг нэг хохирооно. Луйвар хийсэн хүмүүстээ хуулийн хариуцлага тооцохгүй нэг хохирооно. Ард түмнийг хоёр дахин хохироож байна. Өнгөрсөн найман жил Азийн гөлөг улс болохоор явж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Азийн хүлэг улс болж чадах уу. Өнөөдөр Үндсэн хууль цагаан цаасан дээр бичсэн тунхаг маягтай л байна. ҮХ-д дайныг эсэргүүцнэ гэж бичсэн. Гэтэл өнөөдөр дайныг эсэргүүцээд жагссан залуусын амыг хааж байна. Цагдаа хуулийн байгууллага ард түмний талд үйлчилдэг юм уу, дайныг дэмждэг талд үйлчилдэг юм уу.
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Бид зарчмын хувьд үнэн байх шаардлагатай. Өрөөнд уулзахаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөв гэдэг ч чуулганы танхимд орж ирээд ярихаараа буруу юм биш үү гээд байж болохгүй. Олон намыг парламентад оруулж ирэх нь геополитикийн үед зөв байна. Нөгөө талаар мажоритар тогтолцоогоор явахаар бусад улс төрийн намуудад хүндрэлтэй байн
| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Д.Ганбат гишүүн өрөөнд уулзахаараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөв гэдэг ч чуулганы танхимд орж ирээд ярихаараа буруу юм биш үү гээд байж болохгүй |
|
Спортын 11 төрлийн 78 тамирчинд, 2025 онд 2 тэрбум, 130 сая төгрөг олгожээ
2025-12-23 14:12:14
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2025-12-23 12:59:54
Эрүүгийн 872 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
2025-12-23 09:49:27
ТАНИЛЦ: ХУДАЛДААНЫ ЗАХЫН БОССООС ХАМГИЙН ТОМ САЛБАРЫН ДЭД САЙД БОЛЖ ДЭВШСЭН Б.ЭНХТҮВШИН
2025-12-23 09:00:00
Ц.Анандбазар, Францын Элчин сайд Коринн Перэратай уулзлаа
2025-12-23 07:15:00
2025-12-23 07:10:00
ХҮН НАМД ХҮН ҮЛДЭХ НЬ ҮҮ Т.ДОРЖХАНД ДАРГА АА
2025-12-23 07:00:01
МОНГОЛЫН САЙД, ДАРГА НАРЫН ХЭН НЬ ОХУ-ААС ШАТАХУУН ЦАРАЙ АЛДАЖ ГУЙХ ВЭ
2025-12-23 07:00:00
"ХҮНИЙ ТӨЛӨӨ" КИНОНООС "ЭЦСИЙН ЗОГСООЛ II" ХҮРТЭЛХ ТҮҮНИЙ ДҮРҮҮД
2025-12-23 07:00:00
2025-12-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |