УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Энэ хуулийг хаврын чуулганаар хэлэлцүүлж эхлүүлсэн нь сайн хэрэг. Боловсролын багц хуулийг хүн бүр сайн хэлэлцэж, долоо хэмжиж нэг огтлох хэрэгтэй. Төвийн дүүргийн сургуулиуд амжилттай оролцож, захын сургуулиуд өрөвдөлтэй байдалд байна. Учир шалтгааныг тодруулахаар хотын захын дүүрэгт ажиллах багш маш дутмаг байна. Зарим сургуулиудын үнэлэмж, өндөр байхад зарим нь бага байгаа нь ажиглагдаж боллоо. Боловсролын ялгаатай байдлыг харахад харамсалтай байна. Энэ ялгаатай байдлыг яаж арилгах вэ. Багшийг албан болон албан бус сургалтад хамруулна гэсэн заалт байна. Ингэлээ гээд багшийн боловсрол чадамж дээшлэхгүй. Түүнчлэн англи хэлийг үндсэн гадаад хэл болгон оруулж байгаа нь сайн. Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа гэж заасан нь маш эрсдэлтэй. Нэгдүгээр ангийн хүүхэд маш ачаалалтай байдаг.
БОЛОВСРОЛ ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН: Хот, хөдөө, хувийн болон төрийн сургуулиудын ялгааг арилгах, багшийн асуудалд анхаарах гэдэгтэй санал нэг байна.Багц хуульд зургаан багц өөрчлөлт оруулах юм. Нэгдүгээрт, боловсролын санхүүжилтэд өөрчлөлт оруулна. Ялгаатай байдлыг үнэлж, хувьсах зардлын ялгаа, багшийн ур чадварын ялгааг аргилгая гэж тусгасан. Ер нь үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог бий болгоё гэж үзэж байна.
Хоёрдугаарт, хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бэлтгэсэн хөтөлбөр боловсруулна. Гуравдугаарт, багш бэлтгэх хөтөлбөрт шинэчлэл хийнэ. Багш ажлын байран дээр ажиллах, тасралтгүй хөгжих, хөдөлмөрийн үнэлэмжийг бий болгоно. Ерөнхий боловсролын сургуулиас хамгийн сайн сурагч нарыг багш болгоно. Дурын сургуулийг багш бэлтгэдэг байдлыг болино. Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд багш бэлтгэнэ. Багш нарын мэргэжил дээшлүүлэх тогтолцоог хална. Дөрөвдүгээрт, үнэлгээний тогтолцоог шинэчилнэ. Өнөөдөр хүүхдэд дүн тавьж байгаа тогтолцоо хуурч байна. Хүүхдийн, багшийн, сургуулийн үнэлгээ гэсэн тогтолцоонд шилжинэ.
Тавдугаарт, боловсролын засаглалын тогтолцоог улс төрөөс ангид болгоно.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ: Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, ажилтан буюу 15 жилээс дээш ажилласан хүний нэг хүүхдийг Монгол Улсад эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн заалт оруулж байгаа. Боловсролын салбарт нийт 23700 хүн 15 жилээс дээш тасралтгүй ажилласан гэсэн мэдээлэл бий. Цалин урамшууллын тогтолцооны асуудлыг салбар хуулиар зохицуулахгүй гэх заалттай. Тиймээс энэ хуульд цалингийн асуудал орж ирэхгүй. Үр дүнгийн асуудал энд орж ирнэ. Англи хэлтэй холбоотой заалт орж байгаа. Боловсролын ерөнхий хуульд орж байгаа. Бүх боловсролын шатанд англи хэлтэй холбоотой заалт орно. Ерөнхий боловсролын салбарт эхлээд үзэх үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж байгаагаас биш хэддүгээр ангиас эхэлж орох талаар заалт тусгаагүй. Боловсролын яам гуравдугаар ангиас гэж байгаа
УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ: Өнөөдөр манай сургууль, цэцэрлэг байдлыг харахад 19 дүгээр зууны модон сандал, ширээтэй, 00-той, 20 дугаар зууны сурах бичигтэй маш өрөвдмөөр байна. Багшийн гүйцэтгэл, үр дүн тэг заачихсан байгаа. Энэ хууль батлагдсан даруйдаа хэрэгжинэ гэж ойлгож байгаа. Гэтэл сурах бичиг, боловсон хүчин дутагдалтай байгаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ: Боловсролын багц хуулийг дагалдан гурван хууль батлагдана. Энэ гурван хуулийг баталсны дараа хууль хэрэгжинэ.
| Г.ДАМДИННЯМ: Ерөнхий боловсролын салбарт эхлээд үзэх үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж байгаагаас биш хэддүгээр ангиас эхэлж орох талаар хуульчлаагүй |
|
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |