Төсөв баталж, гурван жил төр барьсан гишүүд үнийн хөөргөдөл, инфляцын өсөлтийн шалтгааныг худалдааны төвөөс хайж буй нь эмэгнэлтэй ч юм шиг инээдтэй үйл явдлыг бид харав. Өнөөх хэд маань “Хүчит шонхор” зах, “Хархорин” худалдааны төв болон Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, сүрхий зураг даруулж, сүржин мэдээ бэлтгэжээ. Сонгууль дөхөх үед ард түмнээ хайрладаг, аж байдалтай нь танилцаж, саймширдаг ил үйлдэл ард түмний хувьд асар том доромжлол байлаа даа. Гар дээр авч байсан цалин хөлс нь сарын амьжиргаандаа ч хүрэхгүй байхад үнийн өсөлт судлах даалгавар авсан гишүүд эхнээсээ сарын хэрээгцээгээ 200 мянган төгрөгөөр аавдаг гээд хэнэ ч үгүй тайлбар хийгээд зогсож байх.  (2)(9).jpg)
Амьдралаас хол тасарсан гишүүд ард түмний амьдралыг судална гэж байх уу. 200 мянган төгрөгөөр сарын хэрэгцээгээ хангадаг гээд Их хурлын даргадаа тайлагнаж, ядарсан ард түмнээ хөлдөө чирч, хөөтэй нь хутгах вий дээ тэд. Үнэн хэрэгтэй нэг сая төгрөгийн цалинтай иргэн татвар, даатгалаа төлөөд, гар дээр 800 орчим мянган төгрөг авдаг. Үүнээс лизинг, цахилгааны төлбөр, гар утасны төлбөрөө төлж, үлдсэнээр нь хүнсээ арай ядан цуглуулж байна. Дэлхийн бусад орны иргэдийн энгийн хэрэглээ бидний тансаг хэрэглээ болчихсон. Мах, гурил, талх гэх хэдхэн нэр төрлийн хүнснээс бусдыг дийлэнх нь аль хэдийн мартсан. 70 сая малтай Монгол Улсын иргэдэд мах танасаг хэрэглээ болсон гэхээр дэндүү эмгэнэлтэй.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гэрийнхээ хүнсийг сардаа 2-3 удаа худалдааны төв, захуудаас бэлтгэдэг гэнэ. Нэг удаа хүнс цуглуулахдаа 200 гаруй мянган төгрөг зарцуулдаг байна. Тэгэхээр сард 700 орчим мянган төгрөгөөр хүнс авдаг гэсэн үг. Харин иргэдийн сарын орлого энэ дүнтэй дүйцнэ. Эндээс иргэд хэрхэн амьдарч байгааг харж болно. Мөн "Нэгдүгээр хорооллоос хойш Баянзүрх чиглэлийн дэлгүүрээр орж, нөхцөл байдалтай танилцлаа. Бид юмны үнэ мэдэхгүй, сансрын хүмүүс биш. Мах, хүнсний үнэ хэрхэн нэмэгдэж байгааг мэднэ" гэв. Улаанбаатар хотынхоо дүүргийн байршлыг ч мэдэхгүй гишүүн маань үнийн өсөлтийг бууруулах шийдэл олох болов уу.
Тэгвэл Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг “Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс махны үнэ хавар бага зэрэг өсдөг байдал харагдаж байна. Бид өнөөдөр зах, худалдааны төвүүдэд ажиллаж бодит байдал дээр үнэ ямар түвшинд байгааг судалж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулж холбогдох арга хэмжээг авахаар ажиллах болно” гэв. Хаврын цагт махны үнэ өсдөг гэдгийг захуудаар яваад л мэдсэн бололтой.
Эрхэм гишүүд маань иргэдийнхээ бодит байдлыг хэрхэн дүгнэж, ямар шийдэл олохыг хүлээж л сууя даа.

| АМЬДРАЛААС ХОЛ ТАСАРСАН ГИШҮҮД АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ СУДАЛНА ГЭЖ БАЙХ УУ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |