• Өнөөдөр 2025-11-07

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжсэн

2023-05-01,   544

     МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь мэдээлэл хийлээ.
 
    МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнөөдөр Бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт Засгийн газраас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг хоёрдугаарт, зарим оронд суух Элчин сайд нарыг чөлөөлж, томилох тухайн Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Өнгөрсөн наймдугаар сард Их хурал 34,54 дүгээр тогтоол гаргаж, Үндсэн хуулийн цэцийн 01,02 дугаарт дүгнэлттэй холбогдуулан Засгийн газар Үндсэн хуулийн санал боловсруулсан. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Их хурал парламентад суудалтай болон суудалгүй намуудад хандан дотроо хэлэлцэж, бүлгийн шийдвэрээ гаргах санал ирүүлсэн. 
 
      МАН-ын бүлэг хуралдаанаар хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Журмын хуулиараа 30-35 хоногт багтаах боломжтой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэж, араас нь сонгуулийн хуулийг шийдэх ёстой. Улс төрийн намуудад босго тавьсан асуудал энэ удаа орж ирэхгүй. Учир нь бид 2019 онд хөндөж байсан учраас энэ удаа авч үзэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нэг хөндсөн асуудлыг найман жилийн дотор хөндөхийг хориглосон. Тийм учраас журмын хуулийг өөрчлөхгүй. Бүлгийн гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг ерөнхийд нь бүгд дэмжиж байгаа. Яах вэ гишүүдийн тоотой асуудалд багасгавал яасан юм бэ гэж ярьж буй. Бид энийг хэлэлцүүлгийн үеэр ярилцах боломжтой” гэв.
 

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжсэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188