Тэрбээр “Цахим гавын нэг, хоёр, гурав дахь үеийн шинэчлэл хийгдээд явж байгаа. Цахим бугуйвч миний ял биш шүү дээ. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулинд Зорчих эрхийг хязгаарлах ял гэж оруулж ирсэн. Энэхүү ял хэрэгжиж эхлэхээс өмнө хорих ял эдэлж байгаа хүний тоо 7000 төгрөгөөс дээш гардаг байсан. Өнөөдөр харин дунджаар 4200 гаруй хүн хориход ял эдэлж байгаа статистиктай болсон. Сөрөг хүчин, хэн нэгэн намайг зориуд харлуулах үүднээс сүүлийн зургаа, долоон жил Эрүүгийн хуулийн бүх "ялгадас"-ыг над дээр цацсан. Аж ахуй нэгжээрээ би цахим гав нийлүүлсэн зүйл байхгүй. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйчилгээ нийлүүлэх, хууль тогтоомжид нийцүүлсэн. Харин ч анх 42 тэрбум төгрөгөөр энэ системийг нэвтрүүлнэ гэж байхад бид дотоод нөөц бололцоогоороо тэрбум хүрэхгүй мөнгөөр энэ ялыг 2021 оны нэгдүгээр сараас эхлүүлээд явж байгаа. Цахим гавын мэдээлэл технологийн юман дээр алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ системийн хувьд таван метрээс илүү алслалтай, буруу дохио заах байдал арилсан. Мөн 2021 онд хэрэглэж байсан цахим бугуйвч бүхэлд нь шинэчлэлт хийгдсэн. Ганц манай улс цахим гавыг хэрэглээгүй, дэлхийн 100 гаруй орон цахим гавыг хэрэглэж байгаа. Бид суурин газар ажиллаж, амьдарч байгаа хүмүүст энэ ялыг өгөх боломжтой. Харин сумын төвд энэ ялыг эдлэх хүсэлт гаргасан хүмүүст өгч байгаа. Харин Улаанбаатар хотод дүүрэг зааж бүсчилдэг ч юм уу ажил, гэр хоёрын хооронд явах боломжтой нөхцөлийг нь хангаж шүүх ял оногдуулж байна. Яг нарийн тоо баримтын мэдээллийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхнаар өгүүлнэ" гэв.
| Х.НЯМБААТАР: Хэн нэгэн зориуд харлуулах үүднээс сүүлийн долоон жил Эрүүгийн хуулийн бүх "ялгадас"-ыг над дээр цацсан |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |