"Хөгжлийн банк"-ны гэм буруугийн шүүх хуралдаан 11 дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хурлаар Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон шүүгдэгч нараас мэдүүлэг авч эхэллээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг мэдүүлэг өгч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Монгол Улсын Засгийн газрын шийдвэр яаж гардгийг би ярихгүй. Та нар Үндсэн хуулийн зөрчил рүү орж байна шүү. Засгийн газрын бүх шийдвэр олонхоор гардаг. Олонхоор биш бол заавал асуудлыг хойшлуулдаг.
Прокурор: Тухайн үед ажиллаж байсан Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын төсөл шаардлага хангаагүй, тооцоо судалгаагүй хувийн хэвшлийн нэг судалгаа ороод ирсэн юм шиг байсан. Эдийн засгийн яаман дээр тооцоо судалгаа хийгдсэн үү гэхээр тийм зүйл байхгүй харагдаж байна. Өнөөдрийн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн олсон орлого ашгийг ярих нь хэр зохимжтой гэж үзэж байна вэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та надаас асууж болохгүй юм асуугаад байна. Гэхдээ би тайлбар хийе. Ерөнхий сайд Засгийн газар дээр хэлэлцэх асуудал огт оруулж ирдэггүй. Тэгэхээр төслүүдийг яаралтай ч бай, яаралгүй ч бай тухайн хариуцсан сайд нь асуудлыг оруулж ирдэг юм. Танилцуулга бэлдээд эхний ээлжийн судалгаануудыг гарсан байдаг. Говийн зам дээр би зарчмын шийдвэр гаргаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар тогтоол гаргаад, Ж.Эрдэнэбатын Засгийн газар шийдвэр гаргасан байдаг.
Прокурор: Төсөвт суулгаагүй ийм асуудлыг ямар зарчмаар шийдэх ёстой байдаг юм бэ. Сангийн яаманд та энэ замыг даалгаагүй юм билээ. Ямар эх үүсвэрээр санхүүжих байсан юм бэ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Үүнийг дахиж судлах ёстой байсан. Засгийн газрын тогтоолд Хөгжлийн банкны талаар үг үсэг байхгүй. Засгийн газар дээр дахиж ярих байсан ч манай Засгийн газар дээр ороогүй. Ч.Сайханбилэгийн Засгийн газар дээр орсон байна лээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед эрсдэлгүй болгочихсон байсан зээлийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар дахиж өөрчлөөд 2019,2020 оны Улсын төсөвт санхүүжилтийг нь суулгана гэсэн заалтыг хүчингүй болгоод явчихсан байна лээ.
Прокурор: Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчүүд таныг Засгийн газрын шийдвэр биелүүл гээд Хөгжлийн банкны албан тушаалтнуудыг өрөөндөө дуудаад шахаж, шаардсан гэдэг.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би зарчимтай хүн. Би Ерөнхий сайдын хүрээнээс гарч хэн нэгэнтэй уулзаж ярилцдаггүй. Та нар хэн нэгэнтэй адилхан гэж бодоод байх шиг байна. Та нар Одонтуул гэдэг хүнээс миний эсрэг мэдүүлэг авчихсан байна лээ. Тэр хүн нь надтай уулзаж байгаагүй гэж мэдүүлж байсан юм билээ.
| УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Би зарчимтай хүн. Би Ерөнхий сайдын хүрээнээс гарч хэн нэгэнтэй уулзаж ярилцдаггүй |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |