"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж байна. Тус хурлаар 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгох эсэх асуудлыг хэлэлцэх юм. Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсний олборлолт, худалдаа, тээвэр олон нийтэд ил болж, экспортын орлогыг нэмэгдүүлэх болсон. Үр дүнд нь 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан дүн гарсан. Иймээс дээрх ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах уу, аль эсвэл үр өгөөжийг нь улам нэмэгдүүлэх зорилгоор нүүрс угаах үйлдвэртэй болсны дараа ногдол ашиг тараах уу гэдэг шийдэл гарах юм. Тэгвэл иргэдэд 1072 хувьцааны ногдол ашиг олгох эсэхийг шийдэх "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг танилцуулж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй билээ.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БЯМБАЖАВЫН ГАНБАТ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Б.Ганбат "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Тэрбээр 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд ТУЗ-ийн даргаар томилогдсон.
Ажилласан туршлага:
1990-1995 онд Дорноговь аймаг болон Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, төлөөлөгч, мөрдөн байцаагч
1995-1996 онд Сангийн яамны Тамгын газар хуулийн зөвлөх
1996-1998 онд Сангийн яамны Хуулийн хэлтэст Хуулийн зөвлөх-мэргэжилтэн
1998-1999 онд Сангийн яамны Хуулийн хэлтэс, Хуулийн ахлах мэргэжилтэн, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга
1999-2000 онд Сангийн яамны Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газар Хуулийн ахлах мэргэжилтэн
2000-2001 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газар, Хуулийн ахлах мэргэжилтэн
2001-2004 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын орлогч дарга бөгөөд Хуулийн хэлтсийн дарга, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга
2004-2006 онд Сангийн яамны Төрийн захиргааны газрын орлогч дарга бөгөөд Захиргаа, хуулийн хэлтсийн дарга, Сайдын зөвлөлийн нарийн бичгийн дарга
2006.7-10 сар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга
2008-2009 онд Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга
2009-2013 онд Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын дарга
2013-2014 онд Дэлхийн банкны Олон салбарын техник туслалцааны төсөл, эксперт
2013-2016 онд Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгч
2016.2-8 сар Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
2016-2018 онд Монгол банк, Хууль эрх зүйн газрын захирал
2018-2019 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга
2019 оноос онд ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЖИГЖИДИЙН ГАНБАТ
.jpg)
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат 2022 оны нэгдүгээр сарын 28-нд тус компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдож байв.
Ажлын туршлага:
1995-1998 онд Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн
1998-2000 онд Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
2000-2001 онд Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2003-2004 онд Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
2004-2005 онд Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
2005-2006 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
2006-2009 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга
2009-2012 онд Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга
2012-2022 он Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
2022 оноос Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ХАНДЖАВЫН БАТЖАРГАЛ

Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал 2022 оны арваннэгдүгээр сарын 4-нд ТУЗ-ийн гишүүнд томилогдсон.
Ажилласан туршлага:
2003-2006 онд Үнэт цаасны хороо /Санхүүгийн зохицуулах хороо/ Мэдээлэл, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн
2006-2008 онд Монголын Залуучуудын Хөгжлийн Холбооны гүйцэтгэх захирал
2012-2014 онд Ивентс ХХК-ны гүйцэтгэх захирал
2014-2016 онд БОАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн захирал
2016-2018 онд БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2018-2020 онд БОАЖЯ-ны уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга
2020-2021 онд Үндэсний хөгжлийн газрын дарга
2022 оны нэгдүгээр сараас Эдийн засаг хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН БАЯРААГИЙН БЯМБАДАГВА

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадагва арваннэгдүгээр сарын 4-нд ТУЗ-ийн гишүүнд томилогдсон.
Ажлын туршлага:
2005 онд ШУТИС, УУИС-д эрдэм шинжилгээний ажилтан
2006-2009 онд АМГТГ-т мэргэжилтэн
2009- 2015 онд Ашигт малтмалын газарт Тасгийн дарга
2015-2019 онд АМГТГ-т ахлах мэргэжилтэн
2019-2020 “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т хэлтсийн дарга
2020-2022 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Газрын дарга
2022 оны 10 сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН САМДАННЯМЫН МӨНХЧУЛУУН

ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд ТУЗ-ийн гишүүнд томилогдсон.
Ажлын туршлага:
2008-2009 онд СХД-ийн МАХН-ны хорооны дэд дарга
2009-2010 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар мэргэжилтэн
2010-2012 онд Нийслэлийн өмчийн харилцааны газар Хэлтсийн дарга
2012-2016 онд СХД-ийн ЗДТГ-ын Тамгын газрын дарга
2016-2020 онд НИТХ-ын Тэргүүлэгч, төлөөлөгч, МАН-ын бүлгийн дарга, Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны дарга
2016-2020 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар -ТУЗ-ийн дарга
2017-2019 онд Нийслэлийн Монгол Ардын намын дэд дарга
2021 онд Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын орон тооны зөвлөх
2022 оноос ШӨХТГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчаар ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ЧУЛУУНБААТАРЫН ЭНХ-АМГАЛАН

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэлтсийн дарга Ч.Энх-Амгалан 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд ТУЗ-ийн гишүүнд томилогдсон.
Ажлын туршлага:
2003-2010 онд “Чингис хаан” банкны тусгай төсөлд аудитор
2010-2018 онд “Монгол даатгал” ХХК Санхүүгийн захирал
2018-2021 онд “Монгол даатгал” ХХК Гүйцэтгэх захирал
2021 оноос “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн дэд захирал,
2022 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН ДОРЖИЙН БАЯРБАТ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн газрын захирал Д.Баярбат нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд ТУЗ-ийн гишүүнд томилогдсон.
Ажлын туршлага:
1998-2001 онд Төрийн өмчийн хорооны Хяналт шалгалт, норм нормативын газар мэргэжилтэн
2001-2005 онд Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын газар, Том аж ахуй нэгжийн хувьчлалын албанд мэргэжилтэн, албаны дарга
2005-2009 онд “Монголросцветмет” ХХК Санхүүгийн албаны дарга
2012-2014 онд “Монголросцветмет” ХХК Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга
2014-2022 онд “Монголросцветмет” ТӨҮГ ерөнхий нягтлан бодогч, санхүү бүртгэлийн хэлтсийн дарга
2022 оноос “Эрдэнэс Монгол” ХХК Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН ЖАМЪЯНДОРЖИЙН ЧИМЭДЦЭРЭН

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Ж.Чимэдцэрэн нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд томилогдсон. Хуульч мэргэжилтэй.
Ажлын туршлага:
2016 онд Өмгөөллийн “Ес” ХХН хуульчийн туслах
2017-2021 онд Өмгөөллийн “Ананд адвокаст” ХХН Хуульч, өмгөөлөгч
2021-2022 “Бодь даатгал” ХК Хууль эрх зүй, нөхөн төлбөрийн газарт ахлах хуульч
2022 онд Өмгөөллийн “Голомт консалтинг“ ХХН гишүүн, өмгөөлөгч
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН БАЯРСАЙХАНЫ МӨНХЗАЯА

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн Б.Мөнхзаяа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд томилогдсон. Хуульч мэргэжилтэй.
Ажлын туршлага:
2016 онд “Зэт Өү Зэт” ХХК хуулийн зөвлөх
2016-2017 онд “Отгонтэнгэр” ИС дагалдан багш
2017-2021 онд “Отгонтэнгэр” ИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимд багш, эрхлэгч
2020-2021 онд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах
2021 оноос “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн“ ОНӨТҮГ захиргааны албаны дарга.
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН ЭНХТУЯАГИЙН ТЭМҮҮЛЭН

“Wintech” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Тэмүүлэн нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2022 оны дөрөвдүгээр сарын 22-нд томилогдсон.
Ажлын туршлага:
2013 онд “Оюу Толгой” ХХК хүний нөөцийн мэргэжилтэн
2014 онд “Монголиан Девелопмент Корпорайшн” ХХК бизнес хөгжлийн менжер
2015-2016 онд “Ньюком Групп” ХХК Төслийн мэргэжилтэн
2016-2019 онд “Clean Energy Asia“ ХХК гэрээний хэрэгжилт хариуцсан зохицуулагч
2019 оноос “Wintech” ХХК-ийн гүйцэтгэх захирал
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮН ХАЯНГААГИЙН БОЛОР-ЭРДЭНЭ

“Дорнод газар” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Болор-Эрдэнэ нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр 2022 оны зургадугаар сарын 3-нд томилогдсон.
Ажлын туршлага:
2000-2001 онд Цагдаагийн ерөнхий газарт мөрдөг байцаагч
2006-2012 онд “Дорнод газар” ХХК-ийн захирал, үүсгэн байгуулагч
2012-2015 онд “Монгол Росцветмет” ТӨХК-т Ерөнхий захирал
2015 оноос одоо хүртэл “Дорнод газар” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа.
| ТАНИЛЦ: 1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ТАРААХ ЭСЭХИЙГ ШИЙДЭХ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД |
|
Монголын баг жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-06 17:04:09
"RED EVE Beauty Night" загварын үдэш болно
2025-11-06 16:17:42
Чөлөөт бөхийн бага насны улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2025-11-06 16:12:33
“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд “Монос хүнс” ХК шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулжээ
2025-11-06 14:30:31
АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ
2025-11-06 13:34:28
Б.БАТРЭГЗЭДМААГИЙН “ЦЭЦЭГНЭЭС ТӨРӨГСӨД”-ӨӨС ТӨРСӨН ТЭМДЭГЛЭЛ
2025-11-06 11:39:57
Хөл бөмбөгийн холбоо, Солонгосын“Инчон Юнайтед” клубтэй хамтран ажиллана
2025-11-06 10:55:55
Дөрвөн аймгийн 26 суманд цас оржээ
2025-11-06 10:45:55
Замын ажил хийж байсан хүнийг автомашинаар мөргөж, зугтаасан хүнийг олжээ
2025-11-06 10:44:16
Г.Батсүх жүдо бөхийн “Гранд мастерс”-ын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-06 10:42:15
Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг Америкийг зорилоо
2025-11-06 07:28:44
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНДЫН ЗӨВЛӨХ 1.2 САЯ АЙЛЫН ХАШААТАЙ ТЭНЦЭХ ГАЗАРТАЙ
2025-11-06 07:00:00
О.ЖИВААМЭДМААНЬ: Жюү жицү-гийн дэлхийн аварга болохыг мөрөөдөж, хичээллэж байна
2025-11-06 07:00:00
ЛУ.БОЛДЫН “ТАВИУЛ” УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС 32 МЯНГАН АМ. ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ СУРААД, Ц.ЭЛБЭГДОРЖИЙН “ЦЭРЭГ”-ЭЭР ЗУРГААН ЖИЛ АЖИЛЛАЖЭЭ
2025-11-06 07:00:00
МАЛЧИН Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРАА САЙТАЙ ХҮНЭЭР ШАЛГАРЧ, ХЯТАД, ЯПОНЫ ТЭМЦЭЭНҮҮДЭД ОРОЛЦОХДОО УСАН ОНГОЦОН ДЭЭРЭЭС ХОЁР КИЛОМЕТРИЙН ЦААДАХ ХҮНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ДУУРАЙЖ ҮЗҮҮЛСЭН НЬ ОЛНЫГ ГАЙХАШРУУЛСАН
2025-11-06 07:00:00
ГАЛЧ Ч.ТҮМЭНБАЯР: МИНИЙ ГАЛ ТҮЛЖ, ДУЛААЦУУЛСАН АНГИД ИРЭЭДҮЙН ЕРӨНХИЙЛӨГЧ Ч СУРЧ БАЙЖ МЭДНЭ ШҮҮ ДЭЭ
2025-11-06 07:00:00
ЯПОНД ҮҮРД “ҮЛДСЭН” ЭРЭЛХЭГ ХҮҮГИЙН ТҮҮХ
2025-11-06 07:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ӨВЧИН ИРНЭ
2025-11-06 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 6 ХЭМ ДУЛААН БАЙНА
2025-11-06 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |