• Өнөөдөр 2025-11-07

Б.ЖАВХЛАН: Засгийн газар гадаад өрөө цаг хугацаанд нь төлж,Монгол Улс дефольт болох эрсдэлээс ангижирлаа

2023-04-26,   734

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Сангийн яамнаас гурван асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүллээ. 
 
    Нэгдүгээрт, гадаад өртэй холбоотой асуудал байсан. Засгийн газар 2018-2020, 2020-2025 оны дунд хугацааны стратегийг Их хурлаар батлуулж, энэ хүрээнд гадаад өрийн менежментийг төлөвлөж байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар санхүүгийн сахилга баттай ажилласны хувьд нааштай үзүүлэлт гарлаа. Өнгөрсөн оны есдүгээр сард төсөв өргөн барихад гадаад өрийн асуудал хүнд байсан. Гэсэн ч 2022 оны сүүлч, 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засгийг тогтворжуулж, төлбөрийн тэнцлийг сайжруулах, гадаад худалдааны алдагдлыг багасгах, экспортыг нэмэгдүүлэх шийдвэртэй арга хэмжээг хэрэгжүүлсэн. Ингээд Засгийн газрын өрийн зохицуулалт сайжирч, манай улсын гадаад өрийн дефолт болох эрсдэлээс бүрэн ангижирсан.
 
    Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд 2012 онд гаргасан Чингис бондын үлдэгдэл 136 сая ам.долларыг төлж барагдуулсан бол удахгүй тавдугаар сард Гэрэгэ  бондын 368.7 сая ам.долларыг бүрэн барагдуулах боломжтой болсон. Ингээд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 1.4 тэрбум ам.долларын уян зохицуулалтыг хийлээ. Нийтдээ 487 сая ам.долларын бондын өрийг буурууллаа. Мөн өнгөрсөн долоо хоногт ОУВС-ын хуралд оролцсон. Энэ үеэр 72 улс гадаад өрийн нөхцөлөөс болоод энэ хөтөлбөрт орсон байна. Манай улс бол өнгөрсөн онд энэ хөтөлбөрт орох нөхцөлөө хангаад байсан ч энэ хүндрэлээс бид гарсан. 
 
   Хоёрдугаарт, Хөгжлийн банкны 2022-2023 онд төлөх Самурай болон Евро бондын өрийг зохицуулалтыг хэрхэн хийх төлөвлөгөөгөө танилцуулсан. Ингээд Хөгжлийн банканд 2022 онд аудит хийж, зөрчилгүй гэсэн тайлан гаргасан. Энэ нь гадаад санхүүгийн зах зээлд гараад байгаа аж ахуйн нэгжид уян зохицуулалтай болох суурь нөхцөлийг тавьж өгсөн. Зээлжих зэрэглэлийг хэвээр хадгалах манайд чухал байсан. Манайх зээлжих зэрэглэлээ хамгаалж үзэж чадсан
 
 
    Гуравдугаарт, 2023-2025 оны Төсвийн хүрээний мэдэгдлээр төсвийн төсөөллийг танилцууллаа. Эдийн засгийн чиг хандлага тогтворжиж, өсөх хандлагатай байна. Гэвч олон улсын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засгаа нөөцтэй төлөвлөх шаардлага байна. Дараагийн эрсдлүүд гарч болзошгүй. Эдийн засгийн хөгжлийн яамтай бид хамтарч ажилласан. Төсвийн хүрээний мэдэгдлээ Сангийн яам дангаараа хийдэг байсан бол хоёр яам руу салгаж хийдэг болсон. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл дээд ДНБ-ний өсөлт 6.5, инфляцыг найман хувьд барина гэж тооцоолсон. Тэнцвэржүүлсэн орлого 21 их наяд 163 тэрбум өмнөх жилээс 11 хувийн өсөлттэй зардлын дээд хэмжээ 2024 онд 22 их наяд 996.1 тэрбум төгрөгийн өсөлттэй буюу 10 хувийн өсөлттэй, төсвийн алдагдлыг 2.8 хувь буюу 1.8 их наяд байхаар байна" гэлээ.
 

Б.ЖАВХЛАН: Засгийн газар гадаад өрөө цаг хугацаанд нь төлж,Монгол Улс дефольт болох эрсдэлээс ангижирлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188