• Өнөөдөр 2025-11-07

С.БЯМБАЦОГТ: Намайг шалгуулж, хардаж болох ч захиалгатайгаар хүн гүтгэж болохгүй

2023-04-24,   608

                      Монгол Улсын төсвөөс ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт бүхий матeриалыг цуглуулснаа АТГ болон Улсын eрөнхий прокурорын газарт хүлээлгэн өгч буй талаараа өнөөдөр мэдээллийн зарим сайтын сэтгүүлчид мэдээлсэн.
 
            Тэгвэл энэ талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Намайг шалгуулж болно. Хардаж, шүгэл үлээж болно. Гэхдээ хамгийн гол нь захиалгатайгаар хүн гүтгэж болохгүй. ЗТХ-ийн сайд болсноос хойш иргэний агаарын тээврийн зарим компаниудад давуу эрх олголоо гэсэн байна. Харин ч урьд нь хаалттай байсан нислэгийн томилгоонуудын либералчилсан. Хоёрхон компани нисдэг байсныг нэг болгосон бол давуу эрх гэж ярих нь зүйтэй. Харин дотоод нислэг үйлддэг компанийн тоог дөрөв болгож нэмэхээр ажиллаж байна. Говь компани Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэжээ. Говь компани 22500 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Би зөвхөн тэдгээрийн нэг нь. Хөгжлийн банкнаас авч буй зээлд нөлөөлөх ямар ч боломжгүй" гэв.

С.БЯМБАЦОГТ: Намайг шалгуулж, хардаж болох ч захиалгатайгаар хүн гүтгэж болохгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-25 08:51:55
    No: Boliochee
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188