• Өнөөдөр 2025-11-07

Д.Тогтохсүрэн: Засгийн газарт цалин, тэтгэвэр нэмэх чиглэл өглөө

2023-04-24,   632

МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.
 
МАН-ын бүлэг энэ удаагийн хурлаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас цаг үеийн асуудлаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл сонсжээ. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Энэ талаар МАН-ын бүлгийн дарга  Д.Тогтохсүрэн "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсоод "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх, ноолуурын үнийг бууруулах байх чиглэл өгсөн. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгааг гишүүд онцолсон. Ялангуяа төрийн албан хаагчдын цалин ялгамжтай байгаа. Цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор Засгийн газарт Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлыг хэсгийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Засгийн газар төсвийн боломжоо хараад УИХ-д тодорхой хугацааны дараа цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх саналаа оруулж ирнэ" гэлээ.

Д.Тогтохсүрэн: Засгийн газарт цалин, тэтгэвэр нэмэх чиглэл өглөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188