С.Эрдэнэ Ардчилсан намын дарга Л.Гантөмөрт тамга, тэмдгээ албан ёсоор хүлээлгэн өгч, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Ардчилсан нам бүтэн болов. Ингэснээр гурван жил үргэлжилсэн Ардчилсан намын талцал, тамганы хэрүүл албан ёсоор эцэс болж, МАН-ынханы жинхэнэ сөрөг хүчин болох нь. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан Ардчилсан намын дарга нарын хэргийг наймаалцаж, тохиролцож, өөрсдийнхөө төлөө, МАН-ын төлөө ямагт гүйлгэж ирсэн. С.Эрдэнээс эхлээд МАН-ынхны үгнээс гардаггүй, гарах ч эрхгүйгээр Ардчилсан намыг муухай, МАН-ыг аятайхан харагдуулах ажилд оролцож байв. Тэр утгаараа Ардчилсан нам ямар ч толгойгүй болж, иргэд “Сөрөг хүчингүй боллоо. Монголд МАН-ынхан дарангуйлж байна” хэмээн гомдоллож, улс төрчид нь “Ардчилсан нам шиг нам байж болох уу” хэмээн бухимдаж байв. Харин одоо Ардчилсан намынхан эвлэлдэн нэгдэж чадсан бол сөрөг хүчин гэж ямар байдгийг иргэдэд төдийгүй улс төрчдөд бүрэн утгаар нь харуулах, мэдрүүлэх хэрэгтэй. Хэрэв МАН-аас хараат бус жинхэнэ сөрөг хүчин байж чадах юм бол Ардчилсан намынханд төдийгүй Монголд хэрэгтэй гэдгийг хэн хүнгүй мэдэж байна.

Ардчилсан намын үе үеийн дарга нар, лидерүүд нь багцалсан сум шиг болж чадах юм бол МАН-ынхан өмнөх шигээ тэднийг ганц, ганцаар нь суглаж чадахгүй. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Ардчилсан намынхныг бөөнөөр нь айлгаж сүрдүүлж, барьцаалж чадахгүй гэсэн үг. Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ Л.Гантөмөрт тамгаа өгөх үеэрээ “Ардчилсан намд үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, нэгдмэл нэг удирдлагатай болж, цаашдаа эв нэгдлээ бэхжүүлж, улс орны өмнө тулгамдаад байгаа олон сорилт, шалгалтуудыг хамтдаа давна гэсэн зорилготойгоор зөвшилцлийн санамж бичгийг байгуулж байна. Нийгэмд АН эв зүйгээ олж, улс орны өмнө тулгамдсан олон асуудлыг шийдвэрлээсэй гэдэг хүлээлт бий болсон. Ялангуяа, эрх баригчдын хэт даварсан, нэг намын дарангуйллыг бий болгосон бусармаг үйлдлийг таслан зогсоож чадах цорын ганц улс төрийн хүчин бол АН гэж Монголын ард түмэн харж байгаа. Бид ч гэсэн ийм үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухамсарлаж, ойлгох ёстой. Тэр ч утгаараа бид өнөөдөр намын удирдлагын түвшинд бие биенээ хүлээн зөвшөөрч, үүсээд байсан үл ойлголцлыг эцэслэж, нийгэм, иргэдийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг шийдвэрлэх алхам руу хүчээ нэгтгэн орох зайлшгүй шаардлага байгаа.Тиймээс бид АН-ын даргаар шинээр сонгогдсон Л.Гантөмөр даргыг тойрч, нэгдмэл нэг цул улс төрийн хүчин болж ажиллахыг намын олон мянган гишүүн, дэмжигчид 100 хувь дэмжиж байгаа гэдэгт илтгэлтэй байна” хэмээсэн юм. Харин Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “АН-ын Дээд шүүхийн бүртгэл болж, дөрөвдүгээр сарын 7-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас гэрчилгээгээ авсан. Ингээд дөрөвдүгээр сарын 7-нд буюу АН-ын 33 жилийн ойгоор гэрчилгээ дээрээ намын шинэ даргаа бүртгүүлсэн. Харин өнөөдөр дөрөвдүгээр сарын 20-ны өдөр буюу Монголын ардчиллын эцэг, ардчиллын удирдагч С.Зориг агсны төрсөн өдрөөр тамга шилжин ирж, АН бүтэн болж байна. Хоорондоо маргалдах, үл ойлголцох зүйлс гарна. Гэхдээ АН энэ бүгдийг шингээж чаддаг, Монголын ард түмэн, Монголын төр хооронд гүүр нь болсон улс төрийн хүчин болно гэдгийг илэрхийлж байна. Өнөөдрийг хүртэл тэвчээр гаргаж, Монголын ардчиллыг авран хамгаалж, монголчуудын эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн бүх намын удирдлага, гишүүд, идэвхтэй сонгуульт гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэсэн юм. Ингэснээр С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Л.Гантөмөр тэргүүтэй ардчиллынхан шинэ сэргэлт хийж, МАН-ынхнаас хараат бус болж, бүрэн бүрэлдэхүүнээрээ салчихвал улс төрийн салхи арай өөрөөр эргэх нь тодорхой.
| Ардчилсан намынхан тамганыхаа асуудлыг шийдчихлээ, одоо МАН-аас салчихвал... |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |