• Өнөөдөр 2025-11-07

Ж.МӨНХБАТ: УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, жирийн иргэний хувиар шалгуулж байна

2023-04-19,   1382

          УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо ирж, АТГ-т шалгуулж байгаагаа мэдэгджээ.
 
       Тэрбээр энэ талаар цахим хуудастаа "УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж ямар нэгэн эрх дарх, хамгаалалтгүйгээр, Монгол Улсын жирийн иргэний хувиар АТГ-т очиж хуулийн дагуу тайлбар мэдүүлгээ өгөөд, иргэний үүргээ биелүүлээд явж байгаа. Намайг гадаад руу зугтаасан, оргон зайлсан гэх мэт гүтгэлэг их явсан. Шударга үнэн тогтоогдоно гэдэгт итгэлтэй байна. Ээжийгээ эмчлүүлж, аавыгаа сахиж байгаа хүндхэн үед хувь хүний өвчин зовлонгоор улс төр битгий хийгээсэй л гэж хүсэх юм даа" хэмээн мэдэгджээ. 
 
         Ташрамд тэрбээр нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр албан ёсоор чөлөөлөгдөөд байгаа юм. 

Ж.МӨНХБАТ: УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, жирийн иргэний хувиар шалгуулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-19 14:32:56
    Zochin: Эр хурга
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188