• Өнөөдөр 2025-11-07

ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭРЛЭХ НЭРИЙДЛЭЭР 6000-8000 ХҮНИЙГ ХАЛЖ, МАН-ЫНХАН СОНГУУЛЬ ӨГӨХ БОЛОВСОН ХҮЧНЭЭР ЦУС СЭЛБЭХ ҮҮ

2023-04-14,   872

 6000-8000 АЛБАН ХААГЧИЙГ ХОМГОРГОЛОН ХАЛСНААР ТӨРИЙН АЛБНЫ ЧАДАВХ ДОРДОХ ВИЙ

         Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар хууль бусаар төрд шургалсан 6000-8000 төрийн албан хаагчийг “Ажлаас нь чөлөөлнө” гэснээр албан тушаалын хэнээтэй нөхдийн хорхойтой араанд зуугдлаа. Засгийн газрынхан 5Ш ажиллагааны хүрээнд сүүлийн 30 жилд хэрэгжүүлж чадаагүй ажлыг эхлүүлж, хууль бусаар төрд ажиллаж буй ажилчдыг хомгорголон халах болсонд иргэд баярлаж байна. Хууль бусаар эхнэр, хүүхдээ төрд зүтгүүлсэн эрх мэдэлтнүүдийг “Төрийн албыг төрлийн алба болгогсод” хэмээн дургүйцдэг шиг насаараа төрд ажилласан дарга нарыг “Монголын төр түүнд ямар өртэй юм. Хурдан чөлөөлөөч” хэмээн бухимддаг нь монголчуудын зан. Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар “Х.Бадамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, Н.Багабанди өөрийн хүсэлтээр ажлаа  хүлээлгэн өгөх хүсэлтээ өгсөн” гэх мэдээлэлд хөгшин, залуугүй ямар их баярлаж байв аа. Бүр олон нийтийн сүлжээгээр “Тэдний хувьдаа завшдаг байсан мөнгө монголчуудад хүртээмжтэй болох нь. Монголын төр тэднээс саллаа” хэмээн хөөрцөглөж,  өнөөдрийг хүртэл бичсээр байна.

       Засгийн газрын зүгээс “Улстөрчид өөрсдөө хуулиа ягштал биелүүлдэг болчихоод бусдаас хууль хэрэгжүүлэхийг шаардана шүү” гээд зоригтой хэд хэдэн ажил эхлүүлсний нэг нь хууль бусаар төрийн албныхныг чөлөөлөх явдал. Өнөөдрийн байдлаар 300 мянга орчим хүн төрийн албанд ажиллаж байгаа судалгаа гэсэн. Харийн төрийн албан хаагчдыг иргэд “Чадвар муу, ёс зүйгүй, бусдаас авлига авч, улсын мөнгө хувьдаа завшдаг, эрх мэдлээ урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгодог” хэмээн шүүмжилдэг. Иргэдийн шүүмжилдэг шалтгаан, үндэслэлүүд нь ч үнэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тийм учраас иргэд үе үеийн Засгийн газрын гишүүдээс төрийн албыг цэвэрлэж өгөхийг шаардсаар ирсэн. Иргэдийн шаардлагыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрынхан илүүтэй мэдэрч, эхлүүлж чадлаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө "Шүүр ажиллагаатай холбоотойгоор 6000-8000 албан хаагчийг чөлөөлөх талаар ярьж байгаа. Ковидын хууль энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж дууссан. Үүний хүрээнд 2000 орчим албан хаагч чөлөөлөгдсөн. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн тэтгэвэр аваад давхар төрийн албанд ажиллаж, цалинжиж байна. Гэхдээ хүн ам багатай хөдөө орон нутагт боловсон хүчний дутагдал байхыг үгүйсгэхгүй” гэсэн билээ. Манай улсад 6161 хүн тэтгэвэр авч байгаа мөртлөө төсвөөс цалинжиж байна. Мөн 156 төрийн тусгай албан хаагч цэргийн насны тэтгэвэр тогтоолгосон ч цалингаа авч байгаа гэдэг. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарсайхан “6161 хүнийг нэг жил цалинжуулахад 7.5 орчим тэрбум төгрөг зарцуулагддаг юм байна. Үүнийг бүтэн жилээр тооцвол, 30 тэрбум төгрөг болно гэсэн үг. Мөн Гаалийн Ерөнхий газарт ажиллаж буй 150-160 албан хаагчийг үе шаттайгаар ажлаас нь чөлөөлнө” хэмээж байв. Энэ нь Засгийн газрын гишүүдийн хувьд аль эрт хийх ёстой чухал ажлуудынх нэг мөн байсан. Гэхдээ төрд олон жил ажилласан ажилчдын туршлага, ур чадвар, хурдыг гүйцэх хэмжээний ажилчдаар боловсон хүчээ хангахгүй бол төрийн албаныхны чадвар муудаж, бүр дордох эрсдэл бийг тэд тооцоолсон биз ээ.

МАН-ЫНХАН ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭРЛЭХ НЭРИЙДЛЭЭР СОНГУУЛЬ ӨГӨХ БОЛОВСОН ХҮЧНЭЭ БОЛОВСОН АРГААР БЭЛДЭЖ ЭХЛЭВ ҮҮ

        Нөгөөтэйгүүр МАН-ынхан 5Ш ажиллагааны хүрээнд төрийн албыг цэвэрлэх нэрийдлээр сонгууль өгөх боловсон хүчнээ цэвэрхэн аргаар бэлдэж байгаа юм биш биз гэх хардлага бий. Сонгууль дөхсөн энэ үед аль салбарын ямар албаны хэчнээн хүн МАН-д, хэд нь АН-д санал өгөх вэ хэмээх судалгаа явуулж, үр дүнд нь аль салбарын албан хаагчдыг МАН-ынханд сонгууль өгүүлэхээр нэмэх вэ хэмээх нарийн бодлого, төлөвлөгөө гаргадаг. Дээрх 6000-8000 алба хаагчийн зарим нь сонгуулийн золиосонд орж хохирох вий хэмээн иргэд хардаж буй. Мөн сонгуулиас өмнө шувуу ажиллагааны хүрээнд хэдийг нь авчирч, хэнийг нь үлдээх вэ гэдэг дээр тохиролцож байгаа гэх.

      Шувуу ажиллагаагаар Т.Бадамжунайг албадан авчирч, цагдан хорьж байгаа. Харин дараагийн хүнээр нь Н.Удаанжаргал, Ч.Сайханбилэг нар дурдагдаж буй. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр  мэдээлэл хийхдээ “Унгар Улсаас Ж.Төгсбаяр, БНСУ-аас П.Болормаа нар өөрийн хүсэлтээр ирж, эх орондоо шалгуулах хүсэлтээ өгсөн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирах ажиллагааг гадаадын 23 улстай эрх зүйн харилцан туслалцах гэрээний хүрээнд эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг зохион байгуулж байна” гэсэн юм. Ингээд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан 5Ш ажиллагааны шувуу, шүүр ажиллагаа үргэлжилж, авлиага, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс хуулийн байгууллагад шалгагдаж, хууль бусаар төрд ажиллаж, цалинжиж буй хүмүүс ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрсэн байдалтай үргэлжилж байна. Харин шилэн, шүгэл, шилжүүлэн авах ажиллагааг хаанаас, хэнээс, хэрхэн эхлүүлэх вэ.


ТӨРИЙН АЛБЫГ ЦЭВЭРЛЭХ НЭРИЙДЛЭЭР 6000-8000 ХҮНИЙГ ХАЛЖ, МАН-ЫНХАН СОНГУУЛЬ ӨГӨХ БОЛОВСОН ХҮЧНЭЭР ЦУС СЭЛБЭХ ҮҮ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 15:37:33
    Иргэн: Төрийн албаны данхар бүтцийг цэгцлэх нь маш зөв. Гэхдээ одоогийн ЗГ-ын сайд Н. Учрал гэж нэг нөхөр байна аа. Их засаг ,Рояаль академи гэнэ үү өөринхөө хувийн сургууль төгссөн хэсэг ямарч чадваргүй нөхдүүдээр Цахим яамыг САМАРЧ дууслаа. Тэр яам түүний хувийн сургууль, компани биш шүү дээ. Өмнөх сайдаа Троллуудаар СЭВСЭЭР байгааад өргөдлийг өгч явуулчихаад одоо мэргэшсэн нөхдүүдийг нь тэр өргөдлөө өгөөд явсан хүний хүн гэсэн ШАХАЛТ дарамтыг байнга үзүүлж АРАЙ дэндэж байна шүү. Түүний багийн хийсэн ажлыг үргэлжлүүлээд хийгээд л явна биз. Тэр чинь тэдний багийн л АВТОРтой ажил.Түүнийг нь төрийн ажлын залгамж тасралтгүй байх зарчимаар л явуулах нь Төрийн ажил болохоос ӨӨРӨӨ бүгдийг хийсэн мэт болох гээд яаж ч чармайсан хэдэн жил нэр төдий байсан үйлчилгээг ИРГЭДИЙН ХЭРЭГЛЭЭ-ний түвшингийн хэмжээний эхлэл болгосон баг шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 14:35:38
    Zochin: Dyndee l dyn um bolokh bailgyi dee. Songuuli ugukh khymyysiig ajild avlaa ch gomdsondoo esreg sanal ugukh khyn, tyynii ard ger byliikhen n' geed olon khymyys nemegdekh baikhdaa. Bi uul n' bodokhdoo udirdakh alban tushaald khuuli busaar tanil talaaraa, tsakhilgaan shataar ochson, uur mergejiltei, ajlaa khiij chadakhgyi bgaa khymyysiig l shyyrdekh um baikh gsn chin' ted nar n' yldeed muruuruu ajillaj bsan jiriin khymyys n' shyyrdyyleed bgaa um bishyy.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 14:02:11
    Зочин: Тэтгэвэрт гарчихаад, тэтгэвэрээ аваад бас байгууллагад албан тушаалын орон тоон дээр ажиллаж цалин аваад, цалин, тэтгэвэр давхардуулан авч буй хүн олонх нь байгаа шүү дээ. Тэдгээрийг халж залууст ажлын байрыг нь суллаж өгөх нь зөв ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-14 10:55:57
    zochin: zorilgo ni zuv bolovch ur dun ni NAM daaa muugaaar nuluuluh bh
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188