• Өнөөдөр 2025-11-07

Х.НЯМБААТАР: Н.УДААНЖАРГАЛЫГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА ХИЙГДСЭН ТОХИОЛДОЛД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ

2023-04-13,   826

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгсөнийхөө дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

СЭТГҮҮЛЧ: Н.Удаанжаргалыг авчрах ажил явагдаж байгаа гэдэг мэдээлэл байна?
 
     Х.НЯМБААТАР САЙД: Албаны мэдээ бол гараагүй. Манай хууль сахиулах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн алба энэ чиглэлээр холбогдох улс орнуудын хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж байгаа зүйл бий. Тодорхой шилжүүлэн авах ажиллагаа хийгдсэн тохиолдолд энэ талын мэдээллийг өгөх нь зүйтэй байх.
 
СЭТГҮҮЛЧ: Ер нь мөнгөөр мэдээлэл авах нь хэр зохистой юм бол. Нөгөө талаар эсрэг худал мэдээлэл өгөх эрсдэлтэй байх шиг байна?
 
    Х.НЯМБААТАР САЙД: Хууль сахиулах байгууллагын тухайд энэ мэдээллийн үнэн эсэхийг тухайн улсын хууль сахиулах байгууллагатай эрх зүйн талаар харилцан туслалцах гэрээ болон харилцан мэдээлэл солилцоод явна. Өмнө нь шилжүүлэн авч байсан тохиолдол нэг ч байхгүй юм билээ. Бидний эмээгээд болгоомжлоод байсан зүйлд улс орны хууль сахиулахын байгууллагуудтай харилцах харилцаанд их дэвшил гарсан.  Нөгөө талаар авилгаас гадна мөн бусад гэмт хэргүүд дээр хүмүүсийг шилжүүлэн ирэх ажиллагаа яригдаж байгаа. 

Х.НЯМБААТАР: Н.УДААНЖАРГАЛЫГ ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА ХИЙГДСЭН ТОХИОЛДОЛД МЭДЭЭЛЭЛ ӨГНӨ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188