Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шувуу ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өчигдөр Засгийн газрын хуралдаанд авлигатай тэмцэх төлөвлөгөөний хүрээнд шувуу ажиллагааг эрчимжүүлэх, шувуу ажиллагаанд иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мөнгөн урамшуулалтай болгохоор шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг 1111 төвд мэдээлсэн иргэдийн мэдээлэл батлагдсан тохиолдолд, тухайн мэдээлэл өгсөн иргэнийг 10 мянган доллараар урамшуулах шийдвэр гарсан. Шувуу ажиллагааны хүрээнд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах албаны холбогдох албан хаагчидтай иргэн Ж.Төгсбаяр, П.Болормаа нар Унгар Улсаас өөрөө холбогдоод, хэргээ шалгуулахаар ирсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байгаа хүн байгаа. Иргэн П.Болортуяа БНСУ-аас өөрөө мөрдөгчтэйгээ холбогдож ирээд, хэргээ шалгуулж байгаа. Тухайн хүмүүсийн хувьд таслан сэргийлэх арга хэмжээг хилийн хориг болон таслан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа. Энэ бол мэдээж хэрэг цаашид мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй явах нөхцөлүүд бүрдээд байгаа. Ойрын үед мөн БНСУ-аас хэд хэдэн хүнийг Солонгос Улсын Хууль сахиулагч нартай хамтарч наашаа албадан ирэх чиглэлээр ажил хийгдэж байгаа” гэв.
| Х.НЯМБААТАР: Шувуу ажиллагааны хүрээнд мэдээлэл өгсөн хүнийг 10 мянган доллараар урамшуулна |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |