УЕП-оос гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаан, УИХ-ын чуулганаар хэлэлцсэн билээ. Эцэст нь, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
Харин Н.Наранбаатар гишүүнийг УИХ-ын гишүүд “цээжээрээ хамгаалж” авч үлдсэн билээ. Учир нь, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 53 хувь нь татгалзсан товчлуур дээр дарж, Н.Наранбаатар гишүүн танхимдаа үлдсэн юм.
Тэгвэл УЕП-оос дахин санал гаргаж, Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга хүргүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл гарч эхэллээ. Учир нь, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэд холбогдох нүүрсний хэргийг шалагахад Н.Наранбаатар гишүүн саад учруулж байж болзошгүй байна.
Ямартай ч УЕП-оос ирэх долоо хоногт гурван ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулахаас нэг нь УИХ-ын гишүүн Н.Наранбаатар байх бололтой. Сонирхуулахад, Н.Наранбаатар гишүүнийг УИХ дахь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гишүүний бүлэглэл авч үлдсэн гэх мэдээлэл бий.
Мөн УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй. Эндээс харахад Н.Наранбаатар нүүрстэй ямар ч холбоогүй байх үндэслэлгүй бөгөөд, хууль хяналтын байгууллага ч түүнийг нь нотлож, АТГ-т шалгаж эхэлсэн билээ.
| УИХ-ЫН ГИШҮҮН Н.НАРАНБААТАРЫН БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ДАХИН ГАРГАХ БОЛОЛТОЙ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |