Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй, олон холбогдогчтой нүүрсний хулгайн хэргийн гол “толгойлогч” гэх хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Их хурлын даргад өргөн мэдүүлснээр Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцүүлж, гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах шаардлага үүссэн гэдэг дээр санал нэгдэж, танхимаас “хөөсөн”.
Тэгвэл дараагийн бүрэн эрхээсээ түдгэлгэх гишүүнээр Ш.Раднаасэд тодроод байгаа бололтой. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон, хууль сахиулагчдын шаардлагыг биелүүлээгүй, албан тушаал, эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж, төрийн ажилд санаатайгаар саад хийсэн гэх үндэслэлээр бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаж байгаа талаар бор шувуу нисэж эхэллээ.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг анх АТГ-аас зарлахад МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын нэр ил болж байсан. Тэгвэл энэ дундаас Ш.Раднаасэдийн нэр суглагдаж, бүрэн эрхээсээ түдгэлзэх магадлалтай болжээ.
| ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэв үү |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |