Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-аар хаалттай хэлэлцүүлж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай хэмээн гишүүдийн олонх дэмжсэн. Харин УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг гишүүдийн олонх түдгэлзүүлэх шаардлагагүй гэж хамгаалж үлдсэнд Ерөнхий сайд, МАН-ын дарга ихэд дургүйцсэн гэх. Өөрөөр хэлбэл, гишүүдээ намын бодлогын эсрэг санал өгсөн буюу саналаа Н.Наранбаатарын талд өгсөн гишүүдтэй уулзсан талаар бид өмнө нь мэдээлж байлаа. Улмаар Л.Оюун-Эрдэнийн талд нам дотор нь сөрөг хүчин үүссэн гэдгийг энэ санал хураалт батлан харуулсан. Тиймээс Ерөнхий сайд ихэд уурлаж, Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж санал өгсөн гишүүдийг өнгөрсөн баасан гарагт намын байрандаа дуудаж, байцаасан гэх нь бий.

Нүүрсний хулгайн хэргээс УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг авч үлдэх шалтгаан юу байв, хэн түүнд нөлөөлөв гэдэг нь олны анхаарлыг татаад байгаа. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаанаар гишүүдийн 72 хувь нь Т.Аюурсайханыг, 53 хувь нь Д.Бат-Эрдэнийг, 47 хувь нь Н.Наранбаатарыг түдгэлзүүлэх санал өгсөн байдаг. Харин түүнийг УИХ дахь аймгийн Засаг дарга нарын бүлэглэл авч үлдсэн гэх мэдээлэл бий. Тодруулбал, шударга тав, Ардчилсан намын 13 гэдэг шиг бүлэгтэй болж байгаа хэрэг. Үүнд Э.Бат-Амгалан, Д.Батлут, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Идэрбат, Ц.Сандаг-Очир гээд олон ч гишүүн багтаж байгаа биз. Д.Батлут тэргүүтэй УИХ-д аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гишүүд нөлөө бүхий бүлэглэл үүсгэж, Н.Наранбаатарыг энэ удаад хамгаалж чадсан.
Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, нүүрсний хулгайн хэрэгт холбоотой эсэхийг шалгана хэмээн өнгөрсөн арванхоёрдугаар сараас мэдэгдэхэд тэд дор бүрнээ “Би нүүрсний хэрэгт хамааралгүй. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдох нь битгий хэл нүүрс ч мэдэхгүй” гэх нь холгүй гишүүний бүрэн эрхээ хамгаалж, нэр цэвэр үлдэх гэж хэсэг “үзэлцсэн”. Ялангуяа Н.Наранбаатар “Миний нэрийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан зарласан. Надад нүүрстэй холбоотой ямар ч бусармаг зүйл байхгүй. Намайг манай нутгийнхан мэднэ” хэмээн биеэ өмөөрч байсныхаа хэргийг гаргачихаад байгаа. Мөн дээрх гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хэлэлцэх үеэр Н.Наранбаатарыг өмнөговьчуудад үлдээгээрэй хэмээх захиас УИХ-ын гишүүдээс ирсэн гэх нь ч бий.
.jpg)
Учир нь Н.Наранбаатарыг нүүрсний хулгайн хэргийн гол санхүүжүүлэгч байсан хэмээдэг. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар Өмнөговь аймгаас сонгогдож, анх удаа гишүүн болсон шинэхэн улстөрч. Тэрбээр Өмнөговь аймагт ажиллаж байхдаа ангийнхаа найз нарыг газар, хэлтсийн дарга болгож, найз нарынхаа аав, ээжийг нь хүртэл дарга болгож, хөлжүүлж байсан гэх. Тухайлбал, түүний төрсөн дүү Н.Очгэрэл нь “Эвт повер майнинг” ХХК-ийг “Хостамга групп” ХХК, “Энбо тайж транс” ХХК-тай хамтран эзэмшдэг. Тэгвэл “Хостамга групп” ХХК-ийн захирал Очирын Оюунбат нь Хонг Конгийн “Anda investment international” компанитай хамтран “Оюут болор эрдэнэс” ХХК-ийг эзэмшдэг. “Оюут болор эрдэнэс” ХХК нь Өмнөговь аймгийн Баян-Овоо нүүрс угаах үйлдвэр барьж буй. Үүнчлэн Н.Наранбаатар нүүрстэй ямар ч холбоогүй байх үндэслэлгүй бөгөөд, хууль хяналтын байгууллага ч түүнийг нь нотлож, АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэрбээр энэ мэтээр “Надад нүүрсний хэрэг огт хамаагүй” гэх Н.Наранбаатар “Таван толгой” ХК-ийг ангийн найзуудаараа дамжуулан удирдаж, аймгаа ч ангийнхантайгаа нийлэн удирдаж байсан нь илчлэгдэж байв. Н.Наранбаатар энэ удаад өөрийнхөө амийг авч гарснаар албан тушаалд харамгүй томилж асан найз нөхөд, тэдний аав, ээж, анд нөхөдөө хэрхэн аварч, авч үлдэх бол гэдэг нь бас хачирхалтай боловч монголчуудын уурыг барсаар.
Ямартай ч аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гишүүд хүч нэгтгэж нэгийгээ нүүрс хулгайлсан эсэхийг бүрэн дүүрэн шалгуулахгүй гээд авч үлдсэн нь ямар хэрэг дагуулах бол. Хууль хяналтынхан түүний дахин татаж, чангаахгүйгээр гэм буруугүй мэтээр сэтгээд үлдээх болов уу. Дахин хүсэлт гаргаж, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт гаргах уу, үгүй гэдэг сонин.
| АЙМГИЙН ЗАСАГ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН УИХ ДАХЬ ГИШҮҮДИЙН БҮЛЭГЛЭЛ Н.НАРАНБААТАРЫГ ХАМГААЛЖ ҮЛДЖЭЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |