УИХ-ын гишүүн Д.Батлут Сар шинийн баярын өдрүүдэд Орхон аймагт тойрогтоо ажиллах үеэрээ хүндэтгэл нэрээр иргэдэд бэлэн мөнгө тараасан байж болзошгүй асуудлар хуулийн байгууллагад шалгуулж эхэлсэн гэх мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр иргэдэд 20 мянган төгрөг дугтуйд хийж тараасан гэх мэдээлэл өгөөд байгаа юм. Энэ талаар бид УИХ-ын гишүүн Д.Батлуттай холбогдож тодруулахад "Надад тийм мөнгө тараасан асуудал байхгүй. Хуулийн байгууллагад шалгуулж байгаа зүйл ч байхгүй. Хэрэв тийм асуудал байгаа бол шалгуулахад бэлэн" гэх тайлбар өглөө.
Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн Д.Батлут тойргийнхоо иргэд, сонгогчдод зурагт мэндчилгээ, өөрийнхөө хийсэн ажлын тайлан, 20 мянган төгрөг тараасан байна лээ. Хахууль өгч байгаа энэ үйлдлийг нь иргэд зургаар баримтжуулж авсан байсан. Энэ бол баримтгүй гүтгэлэг биш, баримттай хахууль маш ноцтой асуудал. Хууль хяналтын байгууллагынхан тойргийнхоо иргэдийг мөнгөөр хуурч, хахууль өгсөн гишүүдийг шалгаасай билээ. Засгийн газрын Шүүр ажиллагааг УИХ-ын гишүүдээс эхлүүлэх нь зүйтэй. Гишүүд нь авлига өгөөд, сандал суудлын төлөө одооноос бэлдэж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр хажуудах хүмүүсээс л ажиллагаагаа эхэлж, цэвэрлэх хэрэгтэй байна. Д.Батлут 20 мянган төгрөгөөр л өөртөө давуу байдал олгож байна” гэсэн юм.
| Д.БАТЛУТ: ТОЙРГИЙН ИРГЭДЭД МӨНГӨ ТАРААСАН ГЭХ АСУУДЛААР ШАЛГУУЛСАН ЗҮЙЛ БАЙХГҮЙ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |