• Өнөөдөр 2024-05-19

Н.УЧРАЛ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллээ ирүүлээгүй төрийн байгууллагыг АТГ-аар хянуулна

2023-04-05,   431

                     Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Хурлын эхэнд  Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Засгийн газрын таван Ш ажиллагааны хүрээнд шилэн ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд Ерөнхий сайд дараах албан даалгаврыг гаргасан. Нийтийн мэдээллийн хуулинд заасан 68 төрлийн мэдээллийг нэгтгэж машин унших порматаа бэлтгэн, 2023 оны зургадугаар сарын 1-ний дотор хүргүүлэхийг дараах албан тушаалтнуудад даалгасан.

  • Тусгай хамгаалалттай газар, нутаг дэвсгэрт олгосон газар ашиглах гэрчилгээ, байгуулсан гэрээ, төлбөр төлөлтийн байдал, үйлдвэр үйлчилгээний явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөө үр дагаврыг арилгах арга хэмжээг тогтоосон.
  • Байгаль орчны нөлөөллийн мэдээллийг мөн хүргүүлэх ажлыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасан.
  • Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлтийг хүргүүлэх ажлыг Барилга хот, байгуулалтын сайд Ц.Даваасүрэн,
  • Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой эрх зүйн хуулийн этгээдийн удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн гишүүн болон гүйцэтгэх удирдлагын  эцэг, эхийн нэр, өөрийн авч байгаа урамшуулал, тухайн хаяг, тухайн хуулийн этгээдийн удирдлагад тавигдах шаардлага, удирдлагыг сонгон шалгаруулах ажиллагааны тов зэрэг мэдээллийг хүргүүлэхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргад даалгасан.
  • Мөн ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан болон зарим агентлагийн дарга, аймгийн удирдлагуудад албан даалгавар өгсөн. 
 
ХАА-н санг олон нийтэд нээлттэй болгоно. Үүн дээр хууль зөрчсөн эсэх дээр олон нийт, сэтгүүлчид үнэлэлт, дүгнэлт хийж, шүгэл үлээх боломжтой. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран ирэх долоо хоногоос сэтгүүлчдэд датан дээр хэрхэн зөв анализ хийх тухай сургалт зохион байгуулна. Учир нь датан дээр зөв анализ хийхгүй бол газар авсан, зөвшөөрөл авсан хүн болгон, татвараа төлөөд үйл ажиллагааг явуулж буй компани болгон буруутай юм шиг олох нийтэд мэдээлэх нь зохимжгүй учир хамтарч ажиллая гэж уриалмаар байна" гэв.

Н.УЧРАЛ: Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу мэдээллээ ирүүлээгүй төрийн байгууллагыг АТГ-аар хянуулна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188