ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай өнөөдөр эх орондоо ирлээ. Тодруулбал, түүнийг Филлипин Улсын Сэбу хотоос Засгийн газраас шувуу ажиллагааны хүрээнд ийнхүү эх оронд нь авчирч, албадан баривчиллаа.
Т.Бадамжунай нь ХХААХҮ яамнаас жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүрээнд 2012 онд төсөвт тусгасан 500 сая төгрөгийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориулалтынх нь дагуу ашиглалгүй өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй хамтран халаасалсан байж болзошгүй үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас түүнийг шалгаж байгаа юм. Тодруулбал, Завхан аймагт 2012 оны тавдугаар сард жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэрээр ямар ч төсөл сонгон шалгаруулахгүйгээр 500 сая төгрөгийг долоо хоногийн дотор төсвөөс гаргаж, нэр бүхий 108 иргэн, аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн. Ингэхдээ ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, ах, дүүгийнхээ халаасны компани руу шургуулсан байж болзошгүй гэх юм билээ. Гэсэн ч тэрбээр шалгагдаж эхэлсэн даруйд нь Дорнодоор дамжиж, хувийн машинаар хил даван зугтаад таван жил сураггүй болсон.
Түүнийг баривчилсан авчирсан талаар АТГ-ын дарга З.Дашдаваа "Т.Бадамжунай хуулийн байгааллага шалгахаас өмнө гадаад руу явчихсан. Одоо хэрэг бүртгэл нээж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Хуулийн байгууллагын хэмжээнд гадаад руу оргосон иргэдийг хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаагаар авчирна. Энэ жил тодорхой хэргүүдийг шүүхээр шийдүүлэх зорилттой ажиллаж байгаа. Хэрэгт холбогдуулан иргэдийг шалгаж, шүүхийн шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлдэг. Н.Удаанжаргалыг авчирахаар хөөцөлдөж байгаа" гэж мэдээлсэн юм.
| ШУВУУ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД АЛБАДАН БАРИВЧЛААД БУЙ Т.БАДАМЖУНАЙ ГЭЖ ХЭН БЭ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |