Т.Бадамжунайг Филиппин Улсын Сэбу хотоос шувуу ажиллагааны хүрээнд баривчилж авчирлаа. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Манай улс БНСУ-д Энэтхэг, Номхон далайн бүсийн уулзалтад оролцсон. Иргэн Т.Бадамжунайгийн гадаад паспорт, дансыг нь хаах шийдвэр гарсан. Түүнийг Монгол Улсад шилжүүлэх албан бичиг гардуулсан. Ингэснээр Филлиппин Улсын хуулийн байгууллагынхан 10 гаруй цаг албадан саатуулсан. Энэ үеэр Т.Бадамжунай албадан гаргахад татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнийг шөнийн 01:00 цагийн онгоцоор Монголд авчирсан. Одоо шүүхийн тогтоолыг танилцуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хуулийн байгууллагынхан шалгалтын үеэр шийднэ. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаах ажил үргэлжилж байгаа. Нэр нь зарлагдсан хүмүүсээс өөрсдийнхөө саналаар Монголд ирж байгаа хүн байхгүй. Тиймээс үлдсэн хүмүүсийг Т.Бадамжунай шиг албадан авчирна” гэлээ.
Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа "Т.Бадамжунай хуулийн байгааллага шалгахаас өмнө гадаад руу явчихсан. Одоо хэрэг бүртгэл нээж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлнэ. Хуулийн байгууллагын хэмжээнд гадаад руу оргосон иргэдийг хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагаагаар авчирна. Энэ жил тодорхой хэргүүдийг шүүхээр шийдүүлэх зорилттой ажиллаж байгаа. Хэрэгт холбогдуулан иргэдийг шалгаж, шүүхийн шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлдэг. Н.Удаанжаргалыг авчирахаар хөөцөлдөж байгаа" гэлээ.
| Х.НЯМБААТАР: Т.Бадамжунайг эх оронд нь авчирлаа. Нэр бүхий хүмүүсийн гадаад паспортыг хүчингүй болгож, дансыг нь царцаасан |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |