• Өнөөдөр 2025-05-04

ЕРӨНХИЙ САЙД Н.НАРАНБААТАРЫГ АВЧ ҮЛДЭХЭЭР САНАЛ ӨГСӨН ГИШҮҮДИЙГ НАМЫН БАЙРАНДАА ДУУДАН УУЛЗАЖ, ХАТУУ САНУУЛГА ӨГЧЭЭ

2023-04-03,   28675

           Нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр УИХ-д Улсын ерөнхий прокурор санал оруулж, хоёр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн нэг гишүүнийг авч үлдсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн авч үлдээд буй. 
 
        Ерөнхий сайд “Нүүрсний бүлэглэлтэй холбоотой асуудалтай үндсээр нь тэмцэнэ” хэмээн мэдэгдэж, нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гишүүдээ авч үлдэхгүй гэх даалгавар намын гишүүддээ өгсөн ч Н.Наранбаатар гишүүдийн олонхын саналаар гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй хуулийн байгууллагад шалгуулахаар болоод байна. Энэ асуудалд Ерөнхий сайд ихэд дургүйлхэж, намынхаа бодлогын эсрэг ажилласан хэмээн өнгөрсөн баасан гарагт намын байрандаа гишүүдээ нэг нэгээр нь дуудаж, уулзсан сурагтай. Халдашгүй байдлын дэд хороо болон намын бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд нүүрсний хулгайн хэрэгт холбоотой гишүүдийг хамгаалж, хаацайлахгүй гэдгийг хатуухан сануулсан ч намын даргын байр сууриас эсрэг санал гарсанд Л.Оюун-Эрдэнэ нэлээд уурласан гэнэ. 
 
        Ингэхдээ Н.Наранбаатарыг авч үлдэхээр санал өгсөн 19 гишүүнийг нүүрсний бүлэглэлтэй холбоотой хэмээн үзэж, дараагийн арга хэмжээг авна хэмээн сануулга өгчээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын байранд өнгөрсөн баасан гарагт багагүй маргаан болсон гэнэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байвал явуулна гэх хатуухан сануулгыг ч гишүүдийг дуудаж уулзах үеэрээ өгсөн гэх. Улмаар Н.Наранбаатарыг авч үлдэх санал өгсөн гишүүдийг ч заавал илрүүлнэ гэж намын байрандаа нэлээд ширүүхэн маргасан сурагтай. Гишүүдээ нэг нэгээр нь дуудан байцааж, хатуухан сануулга өгсний  дээр дараагийн нэр бүхий гишүүдийг ч хаацайлахгүй шалгуулж, явуулах ёстой бол явуулна гэж үүрэгдсэн гэх. 
 
         Гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцүүлж, нууц санал хураалт явуулсан. Улмаар нэгдсэн хуралдаанд 65 гишүүн оролцож, Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж 38 гишүүн саналаа өгчээ. Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг хуралдаанд оролцсон гишүүний 47 нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн бол Д.Бат-Эрдэнийг 35 нь түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн байна байна.

     Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон Н.Наранбаатарыг намын гол санхүүжүүлэгчдийн нэг болсон гэх нь ч бий. Угтаа бол Н.Наранбаатар Өмнөговьд өөрийн “Вант улсыг босгож” ангийн нөхөд, хамаатан саднуудаа тэр чигт нь төрийн болон төрийн өмчит компаниудад томилсон гэх баримтуудыг ил болгож байлаа. Тухайлбал,  Н.Наранбаатар ангийнхаа гурван найзыг ИТХ-ын төлөөлөгч, нэг найзынхаа аавыг сумын Засаг дарга болгож, гурван найзыгаа газар, хэлтсийн даргаар томилсон байдаг.
 
ЕРӨНХИЙ САЙД Н.НАРАНБААТАРЫГ АВЧ ҮЛДЭХЭЭР САНАЛ ӨГСӨН ГИШҮҮДИЙГ НАМЫН БАЙРАНДАА ДУУДАН УУЛЗАЖ, ХАТУУ САНУУЛГА ӨГЧЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 64
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 05:36:40
    Иргэн: Өөрөө хамт явчих гээд айгаад байгаа нь тодорхой ш дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-08 05:35:02
    Зочин: Хулгайч нар л хулгайчидаа өмөөрч хамгаалаад байгаа ш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-07 01:19:09
    Зочин: Ёрөнхий сайдаа иргэд дэмжих л хэрэгтэй ажил хийдэг хүнд дургүй бж болохгүй урьд нэг ч ёрөнхий сайд улс орныхоо ашиг ард түмнийхээ төлөө ажиллаж бн ёрөнхий сайд бхгүй шүү хууль шүүх прокурорын байгууллага нь дийлдэхгүй өөрсдөө санаанаасаа хууль дүрмээ өөрчлөөд энэ засгийн газрыг харлуулаад бн ёрөнхийлөгч одоо жил хугацаа нь болсон шүүх прокурорын байгууллагын эрх бүхий хүмүүсийнхээ ажил үүргийг нь өөрчлөх хэрэгтэй тэгвэл маш их үр дүнд ажил болж улс орон өрнөөсөө гарч амжилтанд хүрнэ шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 22:23:17
    Оюунтунгалаг: Шударга л ажиллах хэрэгтэй ард түмэн харж бгаа хэдэн их наяд ,тэр бумаар идсэн улсыг хохироосон хүмүүсээ яаж шүүх гэж бна жишээ нь Ундармааг 20 сая төгрөгөөр торгоод явуулах шударга уу үгүй шүү ийм ялзарсан төрд бид итгэх үү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 13:04:22
    Өвөө.: Нэгэнт л намаа цэвэрлэе гэж өмнө нь сануулаад байхад авч үлдэх коноп дарсан гишүүдийн нэрсийг ил зарла.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 12:07:16
    Zochin: Ер нь нам гэж бгаа бол удирдлагадаа захирагдах еётой шүү маш зөв шаардлага
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-06 08:19:25
    Зочин: Ерөнхий сайдаа. Энэ бүх тэмцэл чинь үнэн байж эцсийн үр дүнд хүрээсэй. Худал жүжиг байж, цаг хожсоор сонгуульд хүрэх муу хулхидалт бол яанаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 23:51:20
    Зочин : Ерөнхий сайд Монгол улсын төлөө бгаа шүү хулгайчидын хуйвалдаан маш их садаа болж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 23:51:19
    Зочин : Ерөнхий сайд Монгол улсын төлөө бгаа шүү хулгайчидын хуйвалдаан маш их садаа болж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 23:36:18
    Ууртай хүн: Наранбаатар буруу байлаа гэж бодоход Хаянхярваа.Ундармаа.Сү Батболд Хүрэлбаатар энэ тэрний идсэн уусаны намаа санхүүжүүлэн хувааж идэн өмгөөлүүлэн үлдсэний дэргэд бүр өчүүхэн төдий юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 22:00:47
    Бор : Намынхаа Авилга ,Хулгайтай тэмцэх тэмцэлийг дэмжихгүй ,Намаа Авилгачидаас цэвэрлэх сонирхолгүй Төр Засгийн нэр хүндийг боддоггүй ,Улс орны ирээдүйд санаа тавидаггүй хувиа хичээж тогтолцооны хямарлыг хадаглаж ашиг хонжоо хайгчидаасаа МАН- м салах хэрэгтэй ...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 21:34:22
    Иргэн: иргэдийнтөлөөлөгчдийн хуралд наранбаатарын найзуудыг иргэд сонгож байгаа шдээ. Сумын засаг даргыг сумын ИТХ томилдог биш үү, Найз нараа газар хэлтсийн даргаар томилно гэж юу байхав дээ. Тиймэрхүү томилгоо хийлгээгүй хүнийг олчтхвол харин сонин байх даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 21:31:28
    Засс: Мөнгө аваад эсрэг санал өгсөн гишүүд ичиг, нэрийг нь ил болго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 20:13:06
    Эээ: Eрөнхий сайдадаа баяр хүргэe
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 19:12:09
    8989: Наранбаатар бол ёстой төрийн л хүн. Тэр бусадтай адил мөнгөний шуналд өртөөд байдаггүй хүн гэж хардаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 18:27:11
    Ххаа: Маш зөв. Өшөө чангармаар л баына даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 14:04:08
    Зочин: Оюун-Эрдэнэ ЕС, намын дарга нэртэй ч бас л жижигхэн л байна даа, худлаа том том баагаад л намуунхаа том толгойнуудад нулимуулаад л явах
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 10:12:48
    зочин: энэ хүн ажиллаж чадахгүй бна .Улс оронд болж байгаа зүйлүүд ховор зөвхөн өөрийнхөө намын хулгайч нартай тэмцэж л цаг өнгөрүүлж бна даав Чадвар их муутай юм аа дээр нь гоншигнох хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 07:45:21
    Иргэн: ЖДҮ-ээс зээл аваад Яармагт орон сууцны хороолол босгосон давхар дээлтэй гишүүн байдаг гэсэн. Тэр гишүүн ядаж сургуулль цэцэрлэг барьсан бол түгжрэл багасах байсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 06:12:53
    Зочин: Идтэн шидтэн биш дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-05 01:25:22
    Зочин : Ерөнхий Сайд том том яриад ажил хийх гээд бгаа юм шиг байх боловч дээрээс зүг чигээ заалгаад хөдөлж чадахгүй л бна даа Ингэсээр хулгайчдынхаа нэрсийг ч зарлаж чадахгүй ард иргэдээ тархи толгойг нь эргүүлэхээс хэтрэхгүй бололтой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 23:37:44
    ӨМ: Наранбаатараас юу гарав гэж. Буруу л явж байна. Шударга гишүүн дээ. Жинхэнэ хулгайч нартайгаа тэмцээрэй. Прокурор 16 хөрөнгө битүүмжилсэн гээд шаасан. Хэлмэгдүүлж гүжирдэж болохгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 23:34:39
    Зочин: Намын бодлогын эсрэг явлаа гэдэг нь дарамт уу. Нам төрийг мэддэг болсон уу Баримт нотолгоо байвал нам энэ тэр ярилгүйгээр засаг арга хэмжээгээ авах нь зөв Шийдвэрлэх гэж байгаа асуудлаа намтай холбоод байвал буруудна Монгол хүн төрийн сүлд өршөө гэдэг болохоос намын сүлд өршөө гэдэггүй төрдөө итгэдэг Харин шийдвэрлэж байна гээд хэлмэгдүүлж болохгүй Зохиомол хэрэг үүсгэх тулган хүлээлгэх зэргээр асуудалд хандалгүйгээр хөдөлшгүй баримт нотолгоон дээр тулгуурлан "тохирох" ял шийтгэлийг өгсөн байхад шүүх прокурор төр засгаа ард түмэн дэмжих л болно
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 21:07:18
    Зочин: Улс орноо хөгжүүлэж, хүмүүсээ ядууралаас гаргаяа гж л байгаа юм бол шудрага л байцгаа л даа. Ерөнхий сайд, МАН-ын даргын бодлого, шаардлага зөв байна. Дэмжиж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 18:27:34
    Нарандэлгэр: Зөв ш дээ хэнийг ч хаацайлж хамгаалахгүйгээр төрөө цэвэрлэж ав сайдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 16:49:35
    Zochin: Yavuulaad shalguulah ni zuvuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 15:43:14
    Дээгий: Солиорчихсон юм уу хаашаа юм энэ Оюун эрдэнэ чинь хийгээгүй хэргийн төлөө хүний яллах гээд дайраад байдаг ямар сонин нөхөр вэ цагаан дэлийг нээх гээд үхлээ л дээ яасан ханаж цаддаггүй новш вэ монголын бүх баялагт гар дүрсэн новш юм аа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 14:45:22
    Зочин: Ерөнхийлөгч ямар байр суурьтай бгаа бол? Санаа нийлээд гараад ирээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 12:35:35
    зочин: эргэж буцалгүй зоригтойгоор тэмцэж монгол улсад гаарсан авилга албан тушаалын гэмт хэргийг цэвэрлэн дарах ёстой .үүний дараа нийт олны дунд байгаа залхуурал ,мөлжлөгө ,хулгай гээд бүх муу муухай юм аандаа арилна . Оюун-эрдэнэ МУ-ын ерөнхий сайдаа МАН -ын даргаа та хятадын төрийн тэргүүн Ши-жин -пин шиг авилгын эсрэг тууштай хүчтэй тэмц . таныг жирийн ард олон болон гадаадын авилгын эсрэг улсууд дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 11:54:16
    Иргэн: Нэгнээ хэлмэгдүүлчихгүй шиг бгаасай. Иргэдэд таалагдах гээд яль шалихгүй юмаар нэгнийхээ нэр хүндийг унагаахгүй бх. Сошиалаар захиалгаар хөлсний бичээчид хүмүүсийг хорлох үзэгдэл их юм аа. Гишүүд бүгд хулгайч гэж хашгичаад намын улс төр хийгээд бна. Гаднаас намыг чинь хорлоод бна. Уг нь Оюун - Эрдэнийн зөв. Массад таалагдах гээд ажлаа нураачихав...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 11:14:36
    Сайхан зорихоожээ : Ийм юм зохиогоод сууж бдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 10:05:47
    Мичиджамбын Төмөрчулуун.: Намынхаа бодлогын эсрэг ажиллах нь энгийн зүйл мэт байх юм даа.Үнэт зүйл итгэл үнэмшил гэж үнэхээр байхгүй байна даа.Дээрээ өвөр түрийндээ орчихсон ш дээ та ингэж зүтгээд нэмэргүй гэсэн яриагаар бүгдийг хааж намын гишүүд дэмжигчдийн толгойг угааж байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 08:42:39
    Батэрдэнэ: Ерөнхий сайддаа баярлалаа өшөө зоригтой ажиллаж хулгайч нарыг төрөөс цэвэрлэх хэрэгтэй шүү чамайг эцсийн бүлэгт монголын ард түмэн хамгаалах болно ард иргэддээ итгээрэй ажмлт хүсье
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 07:39:11
    Батаа: 100% дэмжинэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 06:57:49
    Ган: Ерөнхий сайд сайн бна. Зоригтой байна, хийгээд үзье гэсэн хичээл зүтгэлтэй байна. Хогийн хулгайчуудыг сонгодог тэнэг сонгогчид 20 мянгаар төгрөгөөр саналаа худалдчихаад дараагийн 4 жил ньуйлан дуугарч арчаагүй царайлаад, улны амьдардаг. Сонгосон гишүүн нь "Хохь чинь ээ. Заяа чинь тэр" гээд хөхрөөд, идэж уугаад суудаг биз.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 06:47:10
    Ч.Чулуунбаатар БЗД 16 дугаар хорооны Ахмад настан....: Хийж эхэлж байгаа ажлаа улам эрч хүчтэй ...Шуурхай болгож шалгуулах нь зөв шүү... Энэ ажил улс ..эх орон ..Монголд ...ард бидэнд их хэрэгтэй....Тэр олон намууд яах ве?? Тодорхой бүлэг улс ..БИЕ БИЕНЭЭ гүтгэдэг... БИЕ муудахаар муулдаг..Ю.Цэдэнбалыг бие нь тавгүй боломогц Л Ж.Батмөнх гэж нэг өвөрлөг гарвалтай этгээд гэх юм билээ... Яаж муулж ...байлаа даа ..Ард зон мартаагүй шүү...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 06:17:04
    Зораа: Нууж хааж хэлэлцээд та нар яахавдээ, хүүкээсээ эхлээд казиночин банк дампууруулагч улсын бүх санг хоослогч ждү нүүрсчид эх орноо зарсан газрын наймаачингууд. Бүх лиценз нэртэй эрээн цаас , орон нутаг хөгжил гэсэн засгууд хувийн сонирхолтой бүх гэрээгээ цуцал ямарч хяналтын тогтолцоо итгэлтэй боловсон хүчин, камер мэдээлэгчийн сүлжээгүй байж улс сөнөөж дууслаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 05:50:52
    О. Найманжаргал найруулагч : Залуу хүний сийрэг ухаанаар МОНГОЛ улсын ирээдүйн сайн сайхны төлөө, элдэв хувалзнуудаас эх орноо аварч байгаад баярлаж байна. Таны ажилд амжилт хүсье!!! Та чадна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 00:58:14
    Х Батсуурь: Энэ удаад Ерөнхий сайдыг дэмжих хэрэгтэй. Тэр олон бүлэг хулгайчдын дунд шахагдаж ганцаардах шинжтэй байгаа бол хамгаалж туслах хэрэгтэй Энэ бол үндэсний эрх ашгийн төлөө хийх иргэний үүрэг!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-04 00:04:25
    Зочин: Үөв
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 21:13:51
    Ккк: Наранбаатарын өрсөлдөгчийн захиалж бичүүлсэн зүйл бнадаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 20:51:24
    Зочин: Боловсон хучин, ес зуйгуй л нам шуудээ. Татвар телегчдын менгеер гадаадаас диплом авсан хэдэн хоосон толгойтой нехдууд тер удирдана гэж юу байхав. Нэг л шуусэн, попордсон этгээдууд. Бид яг хаашаа явж, яаж хегжих гээд байнаа?!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 19:01:26
    Иргэн: Хамгийн гол нь улсын ерөнхий прокурорын өөрийнх нь гаргасан үйлдэл нь буруу байгаа юм. УИХ -ын гишүүд гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн, яллагдагч, хамжигч, хамтрагч хэн ч байсан асуудлыг нээлттэй хэлэлцэх учиртай. Маш нууц гэж тэмдэг дардаг нь ерөнхий прокурорын өөрийнх нь хийсэн буруу үйлдэл юм. Хулгайч нарын үйлдсэн байж болзошгүй үйлдлийг төрийн өндөр зэрэглэл буюу маш нууц гэх ангилалд авч үзэж байгаа ерөнхий прокурор өөрөө тэнэгээ харууллаа. Хулгайч нар хулгайчаас л хамгаалдаг байхгүй.

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 19:01:25

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 19:01:24

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 19:01:23

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 19:01:22

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 18:41:18
    Төрбат: Ингээл их хурлын гишүүдийг тоолохоор бараг бүгд асуудалтай болоод бгаам даа. Хүрэл баатар Сү батболд Чойжилсүрэн, Мөнхоргил, Батлут, Дарханы хэн билээ Өвөрхангайн3 , өмнөговийн 2 , оюунчимэг, ховдын 2 архангайн 3 , булганы 2 гээд бүгд л ямар нэгэн хулгайд холбоотой л дурдагдаад бдаг . Бүгдийг нь шалгамаар бна. Дахин нэр дэвшүүлэх тухай бодох ч хэрэггүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 18:29:34
    Баясаа: Ерөнхий сайдын ундууцах түмэн зөв.Улсын ерөнхий прокурор зүгээр нэг санал оруулж ирэхгүй шүү дээ. Сэжиг сэжүүр нотой гогцоо бий болоод л их хуралд түтгэлзүүлэх саналаа өгсөн байж таараа.Ингээд л Намын нэр.их хурлын нэр унаж байгаа юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 18:29:33
    Баясаа: Ерөнхий сайдын ундууцах түмэн зөв.Улсын ерөнхий прокурор зүгээр нэг санал оруулж ирэхгүй шүү дээ. Сэжиг сэжүүр нотой гогцоо бий болоод л их хуралд түтгэлзүүлэх саналаа өгсөн байж таараа.Ингээд л Намын нэр.их хурлын нэр унаж байгаа юм даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 17:40:48
    Нараа: Зөв шүү Нэгэнт Прокуророос шалгана гэж байхад гишүүнээс нь түдгэлзүүлээд явуулах хэрэгтэй Бүгдээрээ хулгайчууд болохоор өөрийнх нь ээлж ирнэ гэж хаяагаа манаж бна даа Бүгдийг нь явуулж цэвэрлэх ёстой шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 17:39:20
    Зочин: Нэрсийг нь зарлах хэрэгтэй. Дүрмийг нь өөрчил. Асуудлыг нь хаалттай хэлэлцэж болн. Санал хураалтыг нууц явуулдаг нь утгагүй бхгүй. Ил явуулж бхаар дүрмийг нь өөөрчлөөд л боллоо ш тээ. Санал хураалт улёын нууцад хамааралтай юм уу.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 17:29:35
    зочин: Гишүүд муу бна, яагаад нүүрсний хулгайчийг авч үлдэв, ЕС маш их зориг гаргаж эрсдэл дагуулан нүүрстэй холбоотой гишүүдийг явуулах гэж байхад хамгаалж авч үлдэнэ гэдэг байж болшгүй зүйл. Өөрсдөө араа боджээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 16:39:41
    од: хөгийн погвойсон чулч. төсвийн 5 тэр бумыг зд байхдаа цогжавхлан дэлгүүрээр угаасан. үүнд их юм бий. нууц амраг ихэр хүүхдүүдийнхээ хэд хотод 500 саяар байр авч өгсөн. энхцацрал гээд явалддаг хүүхэндээ компани байгуулж өгсөн гээд .... далай далай..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 16:17:19
    Зочин: За ёстой ганцаардаж байгаа нь илт боллоо доо. Намынхаа их олон хүний дургүйг хүргэж дээ ерөнхий сайд. Намын гишүүд, их хурлын гишүүд яаж байнаа. Их хурал тарах юм бишүү. Балай юм бэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 16:15:47
    Сумьяа: УИХ гишүүн болох гэж улайрдаг нь аргагүй юм байна. Оюунэрдэнэ өөр хүмүүсийн нэрийг дэвшүүлээрэй дараагийн сонгуульд. Одоо байгаа хүмүүсээс нэгийг ч болохгүй шүү. Аль нь хулгайч биш вэ гэдгийг л тоодоход гарын хэдэн хуруунд шүү. Бүгд уурхайтай бизнестэй хаустай зайсанд гэртэй богд уулын ам болгоныг нь авчихсан газартай зуслантай ийм л авилагчидаар танай нам бүрдэж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 16:15:46

  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 16:15:45
    Сумьяа: УИХ гишүүн болох гэж улайрдаг нь аргагүй юм байна. Оюунэрдэнэ өөр хүмүүсийн нэрийг дэвшүүлээрэй дараагийн сонгуульд. Одоо байгаа хүмүүсээс нэгийг ч болохгүй шүү. Аль нь хулгайч биш вэ гэдгийг л тоодоход гарын хэдэн хуруунд шүү. Бүгд уурхайтай бизнестэй хаустай зайсанд гэртэй богд уулын ам болгоныг нь авчихсан газартай зуслантай ийм л авилагчидаар танай нам бүрдэж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 16:15:44
    Сумьяа: УИХ гишүүн болох гэж улайрдаг нь аргагүй юм байна. Оюунэрдэнэ өөр хүмүүсийн нэрийг дэвшүүлээрэй дараагийн сонгуульд. Одоо байгаа хүмүүсээс нэгийг ч болохгүй шүү. Аль нь хулгайч биш вэ гэдгийг л тоодоход гарын хэдэн хуруунд шүү. Бүгд уурхайтай бизнестэй хаустай зайсанд гэртэй богд уулын ам болгоныг нь авчихсан газартай зуслантай ийм л авилагчидаар танай нам бүрдэж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 16:15:43
    Сумьяа: УИХ гишүүн болох гэж улайрдаг нь аргагүй юм байна. Оюунэрдэнэ өөр хүмүүсийн нэрийг дэвшүүлээрэй дараагийн сонгуульд. Одоо байгаа хүмүүсээс нэгийг ч болохгүй шүү. Аль нь хулгайч биш вэ гэдгийг л тоодоход гарын хэдэн хуруунд шүү. Бүгд уурхайтай бизнестэй хаустай зайсанд гэртэй богд уулын ам болгоныг нь авчихсан газартай зуслантай ийм л авилагчидаар танай нам бүрдэж байгаа шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 15:28:02
    Зочин: Зөв. Хулгайч нараасаа салах цаг нь болсон. Одоо Баямбацогт, Чойжилсүрэн гэх мэт гэмгүй царайлсан том хулгайч нар зөндөө байна даа. Эд нараасаа хурдан салахгүй бол ажил нь хад мөргөөд л байх болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-04-03 14:44:10
    Зочин: Улсын прокурор үндэслэлгүй баримтаар УИХын гишүүнийг түдгэлзүүлэх санал оруулана гэж байхагүй Наранбаатарын хэмжээний нүүрсчид гишүүдийн олонхи байгаагийн баталгаа даа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188