Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн 2022 оны есдүгээр сард цахим хуудастаа “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо" гэж жиргэсэн байдаг.
Бэлтгэл байдлаа базааж, Ажлын хэсэг байгуулж, иргэдэд чухал хэрэгтэйг судалж үзсэн гэх хуулийн төслийг өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцэж, баталсан ч олон нийтийн шүүмжлэлд өртөж, Ерөнхийлөгч хориг тавьснаар буцсан билээ.
Харин Х.Нямбаатар сайд Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээсэн талаараа мэдэгдсэн билээ. Тодруулбал, тэрбээр “Meta буюу “Facebook" компанийн Азийг хариуцсан захирал Жорж Чен гэх хүнийг ажлаас нь халуулах албан бичгийг хүргүүлнэ. Тэр хүн надтай уулзаж, хамтран ажиллана, Ажлын хэсгээ ирүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч үгүйсгэсэн асуудал ярьсан байна лээ. Бидний ярианы протокол, хоёр цаг гаруйн хугацааны аудио бичлэг нь байгаа. Тэр хувь хүн бус, туурга тусгаар улсын төрийн яамыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гүтгэх нь байж боломгүй зүйл. Манай улсын дотоод асуудалд оролцсон. Оролцохын дээдээр оролцож төрийн зарим албан хаагчийг дарамталж и-мэйл явуулсан. Манай улсыг хоригт оруулна, АНУ-ын зүгээс дарамт үзүүлнэ гэсэн байсан. “Facebook" компанийн Азийг хариуцсан захирлыг ажлаас халуулахыг хүснэ. Хоёрдугаарт, надаас уучлалт гуйхыг шаардана. Энэ асуудал шийдэгдэхгүй тохиолдолд шүүхэд хандана” гэсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаасаа халагдсан тухай мэдээлэл цахим сүлжээнд цацагдаад байна. Тодруулбал, олон нийтийн сүлжээнд “Х.Нямбаатар сайд ажлаас нь халуулж чаджээ. Х.Нямбаатар сайдын талаар ташаа мэдээлэл тараасан захирал долоон жил ажилласан ажлаа өгчээ. Сайд компани руу нь баримт, бичиг явуулсанаар асуудал шийдэгдлээ” зэргээр бичиж байгаа юм.
Бид энэ талаар нягталж үзлээ. Олон нийтийн сүлжээний “Facebook” платформын толгой компани “Meta”-гийн Төв Ази, БНХАУ, Монголыг хариуцсан захирал Жорж Чен ажлаа өгчээ. Тодруулбал, Жорж Чен өөрийн албан ёсны “Twitter” хуудастаа “Хонконгийн их сургуулийн Иргэний нийгэм, засаглалын төвийн ахлах ажилтан болсондоо баяртай байна. Хэдий албан үүргээ сольсон Хонконгийн их сургуулиар дамжуулан “Tech for Good” хөтөлбөртөө анхаарал хандуулсаар байх болно” гэсэн байна.
.jpg)
“Tech for Good” хөтөлбөр нь төрийн бодлого, засаглал, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр аж. Тэгвэл Жорж Ченийг “Meta” дахь ажлаа хүлээлгэн өгч, Хонконгийн их сургуулийн Иргэний нийгэм, засаглалын төвийн ахлах мэргэжилтэн болсонтой зэрэгцэн “Meta” компаниас Хонконгийн их сургуульд оюутнуудын төрийн бодлого, засаглал, тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг зорилгоор 1.05 сая хонконг доллар хандивлажээ.
Жорж Чен нь Йелийн их сургуулиас 2014 онд одоогийн “Meta” буюу хуучнаар “Facebook” компанийн Хонконгод төвтэй Ази Номхон далайн бүсэд бодлогын ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлжээ.
Нэг үгээр бол, тэрбээр Ази тивийн алдартай сургуулийн нэг болох Хонконгийн их сургуулийн Иргэний нийгэм, засаглалын төвийн ахлах ажилтан болж, тушаал дэвшжээ.
| Х.Нямбаатар сайдын “Ажлаас нь халуулна” гэж байсан МЕТА-гийн төлөөлөгч Ж.Чен тушаал дэвшиж, алдартай сургуулийн ахлах мэргэжилтэн болжээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |