Баялгийн эздийг эзэд шиг нь, өмнийн говийг говь шиг, Өмнөговь аймгийг аймаг шиг, Цогтцэций сумыг суурин шиг байлгахын төлөөх шийдвэрт их, бага хэмжээгээр оролцсон “Тавантолгой” ХК-ийн зарим хувьцаа эзэмшигч өөрсдөдөө мөн ч олон дайсан бэлдчихэж дээ.
Золтой л “Тавантолгой” ХК ашигтай ажилласан нь, баялгийн эзэн болсон аймгийн иргэдэд ногдол ашиг тараасан нь, залуучуудыг бодлогоор дэмжиж боловсрол эзэмшүүлсэн нь, урд хязгаарт бүтээн байгуулалт сүндэрлүүлсэн нь, иргэдийг ажлын байраар хангасан нь, орон нутгийн төсвийг дангаараа үүрч өнөөдөрт хүрсэн нь хувьцаа эзэмшигчдийн буруу гэж хэлэх нь холгүй байна.
Орон нутгийн өмчит “Тавантолгой" ХК өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан байдаг. Тодруулбал, “Таван толгой” ХК-ийн БЭТ П.Сайнзориг “Тавантолгой" ХК буюу орон нутгийн жижиг "Тавантолгой"-н ТУЗ хуралдаж, ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргалаа. 2022 оны бизнес төлөвлөгөөнд тусгаснаар 61 орчим тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон тараана гэж төлөвлөж байсан бол урьдчилсан байдлаар компанийн татварын дараах ашигт байдлыг харгалзан нэгж хувьцаанд 2743.8 төгрөгөөр тооцон нийт 144 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар боллоо. Хувьцааг аль нэг яам, байгууллага руу шилжүүлэхгүй. Ногдол ашиг хуваарилагдана, 51 хувьд ногдох хөрөнгөөр өмнийн говьд зөв, хэрэгцээтэй бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт л хийгээсэй гэж бодож байна” гэж мэдэгдлээ.
“Тавантолгой” ХК-ийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмч. Харин үлдэгдэл 49 хувийг нь орон нутгийн иргэд болон 23 орны 1900 орчим хувьцаа эзэмшигч эзэмшдэг. Тэгэхээр 51 хувьд ноогдох буюу 144 тэрбум төгрөгийн тал гаруй нь Өмнөговь аймгийг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдана гэсэн үг.
Харамсалтай нь, байгалийн баялагийг, газрын үр шимийг Өмнөговь аймгийнханд хүртээснийхээ төлөө хувь эзэмшигчид буруудчихаад байгаад л учир байна. Тэр дундаа ганц хувьцаа эзэмшигч ганцаараа буруудаад, буланд шахуулж байгаа нь сонирхолтой байгаа юм. Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн ердөө 10 гаруй хувьцааг хамаарал бүхий компаниараа дамжуулан эзэмшдэг. Тодорхой шийдвэр, бодлогыг тэр толгой мэдэн хариуцаж гаргах боломжгүй. Үүрэхийг нь чи үүрч, аахилахыг нь би аахилъя гэдгийг араас л орж байна гэсэн үг л дээ. Үр ашгийг нь нийтээрээ эдэлж байгаа ч жижиг “Тавантолгой”-н баялгийг хувьцаа эзэмшигч нэрээр Д.Бат-Эрдэнэ гэдэг хүн ганцаараа идээд уучихаагүй байх. Бүх хувьцаа эзэмшигч, тэр дундаа 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийнхан хүртэж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна шүү дээ. Нэг талаараа нүүрсний хулгайн хэрэг сүүлийн төрд бугшсан хулгайг үнэнээсээ илчлэх биш, хэн нэгнийг харлуулах компанит ажил юм шиг харагдах болжээ. Түүний нэг нь яах аргагүй “Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнэ боллоо.
Орон нутгийн “Тавантолгой” ХК-д алдаа байвал хувьцаа эзэмшигчид бүгдээрээ үүрэх ёстой. Оноо байвал ч бүгдээрээ үүрэх нь зүйн ёсны хэрэг. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хамтран гаргасан бүх буруутай шийдвэрийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэх ганц хувьцаа эзэмшигчид үүрүүлчихээд, “хэрэг” тохчихов уу гэж хардаж байна.
| ОРОН НУТГИЙН “ТАВАНТОЛГОЙ”-Н АЛДААГ ГАНЦХАН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ҮҮРЭЭД ӨНГӨРӨХ ҮҮ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |