• Өнөөдөр 2024-05-19

Д.ТОГТОХСҮРЭН: Гишүүд өөрсдийн итгэл, үнэмшлээрээ саналаа өгсөн

2023-03-30,   477

               Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар хэлэлцлээ. Энэ талаар Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Төрийн байгуулалтын Байнгын хорооны саналаар санал хураалт цаасаар явагдсан. Санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи нь Аюурсайхан, Бат-Эрдэнэ гишүүдийн хувьд бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж үзсэн. Наранбаатар гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Нийт 66 гишүүн санал хураалтад оролцсон байна. УИХ-ын гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлээр л санал өгдөг. Манай бүлэг шийдвэрээ гаргасан байсан. Энэ шийдвэр дээрээ л хатуу байгаа" гэв.


Д.ТОГТОХСҮРЭН: Гишүүд өөрсдийн итгэл, үнэмшлээрээ саналаа өгсөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188