• Өнөөдөр 2024-05-19

УИХ-ын дарга чуулганы хуралдааныг нээлттэй явуулахыг хүсчээ

2023-03-30,   476

         УЕП-оос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д хүргүүлсэн. Тиймээс өчигдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, тэдгээр гурван гишүүнийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн МАН-ын бүлэг, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос Халдашгүй байдлын дэд хорооны гаргасан шийдвэрийг дэмжсэн. Тиймээс өнөөдрийн УИХ-ын чуулганаар тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай  хэлэлцэж байна.

       Хэдийгээр УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы хуралдааныг нээлттэй явуулах санал гаргасан ч  прокуророос нууцын зэрэгтэй албан бичиг хүрүүлсэн тул хуулийн заалтын дагуу чуулган хаалттай үргэлжлэхээр боллоо. УИХ-ын чуулганаар бүрэн эрх нь түдгэлзсэн гишүүд ямар тайлбар хэлэх, мөн  тэдгээр гурван гишүүнийг хэн дэмжиж, хэн эсэргүүцэх нь мөн бүрэн эрхийнхээ дагуу парламентын гишүүд хэр ардчилсан зарчмаар асуудал хандах вэ гэдэг нь анхаарлын төвд байгаа юм.


УИХ-ын дарга чуулганы хуралдааныг нээлттэй явуулахыг хүсчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188