• Өнөөдөр 2024-05-19

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ

2023-03-30,   350

         УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг чуулганы хуралдааны эхэнд уг асуудлыг нээлттэй горимоор хэлэлцэх санал гаргасан. Гэвч уг асуудал албаны нууцад хамааралтай тул нээлттэй хэлэлцэх боломжгүй аж. Иймд эл асуудлыг УИХ-ын дарга Г.Занданшатар хаалттай горимоор хэлэлцэх болсныг гишүүдэд дуулгасан юм.

           УЕПГ-аас оруулж ирсэн саналын дагуу УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороодын хуралдаанаар тус тус авч хэлэлцсэн. Эцсийн шийдвэр гаргах хуралдаан чуулганы танхимд үргэлжилж байна.

 

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188