Прокурорын байгууллагаас УИХ-ын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2023.03.27/ хэлэлцэж, З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналыг хүлээж авахаас татгалзсан байна. Түүнийг нүүрсний хулгайн хэрэгт холбоотой 17 хүний нэгээр АТГ-аас зарлаж байлаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байх үедээ тухайн үеийн ЕТГ-ын дарга З.Энхболдын захиалгаар тушаал гаргаж, түүний хамаарал бүхий этгээдүүдийн “Страто” ХХК, “Их дэлгэмэл ингүүн” ХХК-иудад хууль бусаар нүүрс тээврийн зам бэлдэж өгсөн хэргээр яллагдагчаар татах санал гаргасан байдаг.
Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-амгалан З.Энхболдын захиалгаар Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км шороон замыг “Улсын чанартай авто зам” болгож, тэгээд болоогүй “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д эзэмшүүлэх тушаал гаргаж өгсөн байгаа юм. Эндээс, З.Энхболд, Б.Энх-амгалан хоёрын хуйвалдааны ард асар том тоотой мөнгө байсныг харж болох юм. Харамсалтай нь, авто замын тухай хуулиараа аймгуудыг холбосон хатуу хучилттай авто замыг “Улсын чанартай авто зам” статустай болгох ёстой байтал сумдыг холбосон шороон замыг “Улсын чанартай авто зам” статустай болгож, хувийн компанид эзэмшүүлж, нүүрс зөөхийг нь зөвшөөрсний улмаас тус замаар нүүрс тээврийн автомашинууд өдөр шөнөгүй цувж, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн хүн, мал улаан шороонд дарагдсан. Эцэстээ, тус аймгийн иргэд жагсаал, цуглаан хийж, тэмцлийн хэлбэрт шилжиж байж 2022 оны дөрөвдүгээр сард "Их дэлгэмэл ингүүн" ХХК-д Цогтцэций-Чойр чиглэлийн 407 км замыг эзэмшүүлсэн тушаал цуцлагдаж байв.
| УИХ-ын дарга асан З.Энхболдод хязгаарлалт тогтоох саналаас шүүх татгалзжээ |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |