• Өнөөдөр 2024-05-06

А.Энхзулыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар томилжээ

2023-03-27,   558

         Улсын Их Хурал, түүний Тамгын газрын ил тод, нээлттэй байдлыг хангаж, үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй ажилладаг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь газар болон өргөжжээ. 
 
      Тус газар нь дээрхээс гадна хууль, УИХ-ын бусад шийдвэрүүдийг төсөлд олон нийтийн саналыг авах, батлагдсан хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, иргэдэд парламентын боловсрол олгох,“Төрийн мэдээлэл”  эмхэтгэлийг эрхлэн гаргах чиг үүргийг эрхлэн гүйцэтгэдэг юм. 
 
       Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын захирамжаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар А.Энхзулыг томилсон байна. А.Энхзул нь 2010-2018 онд “25 дугаар суваг” телевизийн захирал, 2016-2018 онд Монголын телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал, 2018-2021 онд МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга, 2021-2023 “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчаар ажиллаж байжээ.
 

А.Энхзулыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар томилжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188