• Өнөөдөр 2024-05-18

Б.АМАРБАЯСГАЛАН: Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрт үндэслэн бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох эсэхийг шийднэ

2023-03-23,   532

        МАН-ын намын бүлгээс хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох саналыг Засгийн газар хүргүүлсэн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс хүүхдийн мөнгийг ялгаварлаж олгож байгаа байдал нь зарим талаараа амьдралд нийцэхгүй байна гэх санал гарсан.
 
       Тухайлбал, 1000 малтай айлын хүүхэд малынхаа тоогоор хасагдсан, хоёр гурван үл хөдлөхтэй айлын хүүхдүүд мөнгөнөөс хасагдсан гэх мэт. Иймээс ХНХЯ-нд өрхийн мэдээллийн бүртгэлийг сайжруулах үүрэг өгсөн. Мөн хүүхдийн мөнгөний асуудлаар тодорхой иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Үүнийг Засгийн газар анхааралтай ажиглаж хүлээж байна.  Цэцийн шийдвэрийг харгалзан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд олгох эсэхийг шийднэ. Хүүхдийн мөнгийг халамжийн нэг хэлбэр гэж үздэг болохоор Засгийн газар есөн хувьд нь олгохгүй байгаа. Цаашид халамжийн бодлогыг багасгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, хөрөнгө оруулалт хөгжлийн төсөл хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана" гэлээ. 

Б.АМАРБАЯСГАЛАН: Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэрт үндэслэн бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох эсэхийг шийднэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 21:17:59
    йы: БҮх хүүхдийг ялгаварлахгүй тэгш өгөх ёстой.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-23 20:10:41
    Монгол: Үндсэн хуулийн цэцийнхэн үхсэн амьд алинд болохыг одоо харцгаая
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188