• Өнөөдөр 2024-05-18

Д.АМАРБАЯСГАЛАН: Т.Аюурсайхан сайдыг энэ долоо хоногт чөлөөлж, дараагийн сайдыг хуулийн хугацаанд томилно

2023-03-20,   405

         ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
       Тэрбээр “Прокурорын байгууллагаас гишүүдийн бүрэн эрхийг татгалзуулах талаар хараахан санал ирээгүй байна. Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын гишүүдийн асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Сайдаас чөлөөлөх асуудлыг мөн ярина. Засгийн газрын тухай хуулиараа сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дотор дараагийн сайдыг Ерөнхий сайд оруулж ирнэ. Нүүрсний хулгайтай холбоотой гэрээ хэлэлцээр цуцлагдсан гэх асуудал яригдаж байна. Одоохондоо тийм зүйл байхгүй. Засгийн газраас 362 дугаар тогтоол гаргаж, нүүрсний тодорхой хэмжээний нэмүү өртөг шингээх зарчим хэрэгжүүлж байгаа. Өмнө нь манайх хилийн нөхцөлөөр нүүрс худалдаалах талаар ярьж байсан ч амжилт олж байгаагүй. Харин Засгийн газрын 362 дугаар тогтоол амжилттай хэрэгжиж, нүүрсээ биржээр худалдаалах боломжтой болсон. БНХАУ-ын нүүрс худалдан авдаг компаниудтай хамтран ажиллана. Засгийн газрын зүгээс яриа хэлэлцээр дээрээ хүрэх ёстой. Өмнө нь тохирсон компаниуд болох амнаас нүүрс худалдаан авахаар тохиролцсон компаниудтай ч ярилцсан. 
 
       Биржээр нүүрсээ худалдаж эхэлснээс хойш тогтмол өсөлттэй байна. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг Бүлгийн хуралдаанаар эрэмбэлж, ярилцаж байна. Нийгмийн даатгалын багц хууль болон Боловсролын хуулиудыг хэлэлцэх талаар ярилцсан. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганыг авлигын эсрэг болгон зарласан. Энэ талаарх хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх талаар ярина гэж байгаа. Гэхдээ энэ асуудал хараахан  орж ирээгүй байна. МАН-ын зүгээс парламентын дархлаагаа сайжруулах чиглэлээр ажиллана. Судлаачид нэг тэрбум төгрөгөөс дээш төгрөг зарцуулж, гишүүн болдог парламентын тогтолцоог өөрчил гэж байгаа. Тэр нь 76 гишүүнтэй мажоритар тогтолцоог өөрчил гэж байгаа юм. Холимог тогтолцоог оруулж, гишүүдийн тоог нэм. Ингэж байж төр тогтвортой байна гэж буй. Төрд нэг нам тогтвортой байхаас илүү бодлого шийдвэр тогтвортой байж парламент сонгогдог хэлбэр рүүгээ явах юм” гэлээ.
 

Д.АМАРБАЯСГАЛАН: Т.Аюурсайхан сайдыг энэ долоо хоногт чөлөөлж, дараагийн сайдыг хуулийн хугацаанд томилно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188