
Монгол Улсын Их Хурал 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг эцэслэн баталсныг Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч танилцжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн найм дахь хэсгийг тус тус үндэслэн дээрх хуулиудад бүхэлд нь хориг тавьсан байна. Улсын Их Хурал уг хуулийн төслийг хоёр өдөрт хэлэлцэн, эцэслэн баталсан, төслүүдийг боловсруулах, хэлэлцэн батлах үйл явцад иргэн, олон нийтийн оролцоог хангаагүй, нэр бүхий хуулиудын дагаж мөрдөх хугацаа нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох хэсгүүдийг зөрчиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавих эрхийг хязгаарласан болохыг Я.Содбаатар дарга танилцуулав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг нар тус тус нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2023 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэнийг Улсын Их Хурлын Б.Энх-Амгалан санал, дүгнэлтдээ дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн болохыг тодотгов.
Мөн Хууль зүйн байнгын хороо гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Ё.Баатарбилэг, Ц.Даваасүрэн, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь, Б.Баярсайхан нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Энхболд, Г.Дамдинням, нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.
Хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэх эсэх, олон нийтээр хэрхэн хэлэлцүүлэх талаар Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг тодруулахад, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан "Энэ хуулийн хэрэгцээ, шаардлага, ач холбогдлыг ойлгож, хийгүй, чамбай хууль батлах шаардлагатайг Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. Тиймээс Засгийн газар энэ хуулийн төслийг дахин боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлсэнтэй бид санал нэг байна” хэмээн хариулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Цахим орчин, олон нийтийн сүлжээнд эрх зүйн зохицуулалт хийх шаардлага Монгол Улсад байгаа бөгөөд ямар хуулиар, хэрхэн зохицуулах нь парламентын бүрэн эрхийн асуудал" гэлээ. Олон нийтийн сүлжээ, цахим орчинд байгаа мэдээллүүд сэтгэл эмзэглүүлж байна гээд цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо жилээс жилд нэмэгдэж, залилангийн гэмт үйлдэл нийт гэмт хэргийн 51.1 хувийг эзэлж байгааг дурдав. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихдаа цахим орчинд олон улсын сайн жишгийг нэвтрүүлж, эрдэмтэн судлаачдын санал байр суурь, эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын санал, бодлыг сонсож, олон талаас нь хэлэлцүүлэх шаардлагатай гэсэн. Үүнтэй Улсын Их Хурлын гишүүд санал зөрөхгүй байх хэмээн хариулт өглөө.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны дараа хүний эрх нь зөрчигдөж байгаа асуудал болон олон улсын сайн туршлагуудыг судлаад хуулийн төслийг дахин хэлэлцэж, яаралтай батлах нь зүйтэй гэж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавихдаа, хуулийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн оролцоо хангалтгүй байсан гэх шалтгаанаар хориг тавьсан. Хуулийн агуулгатай холбоотой ямар ч үг, үсэг байхгүйг тодотгоод орон нутгаар ажиллах үед иргэдийн ярьж, дэмжиж байсан хуулиудын нэг нь энэ хууль байсан тул хоригийн үндэслэлийг сайн ойлгоод, дахин хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн.
| Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон дагалдан гарсан хуулийн хоригийг Байнгын хорооны гишүүд дэмжлээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |