УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Олон нитийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа юм. Хэлэлэцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.ГАНИБАЛ: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зөв. Гэхдээ МАН-ын гишүүд хоёр нүүртэй байна. Энэ хуулийг дэмжиж баталчихаад Ерөнхийлөгч хориг тавихаар Хууль зүй байнгын хорооны гишүүд нь 100 хувийн саналаар дэмжинэ. Анх энэ хуулийг хэлэлцүүлж эхлэхэд л АН-ын гишүүд завсарлага авч, хурлаа хаяж гарсан. Гэтэл зөрсөөр байгаад баталсан. Одоо болохоор Ерөнхийлөгч хориг тавихаар энэ зөв гээд алга ташаад байх юм. Ийм байдлаар төрийг удирдаж болохгүй. Дэндүү өрөвдөлтэй байна.
Яагаад заавал фэйсбүүкийн асуудал дээр хүний эрхийг зөрчиж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаах гээд дайраад байгаа юм бэ. Энэ гэмт хэрэг, залилангийн бүх хэргээс хуулийн байгууллага урьдчилан сэргийлэх үүрэг хүлээж байгаа биз дээ. Үүргээ гүйцэтгэ. Энэ хуулийн хамгийн ноцтой заалт нь харилцаа холбооны тухай хуульд дагалдуулан оруулах заалт нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхт халдсан байсан. Яаран сандран 62 бүлгийнхэн оруулж ирсэн. Намын дарга чинь дандаа зөв юм хийдэггүй шүү гэдгийг харсан байх.
УИХ-ЫН ГИШҮҮН О.ЦОГТГЭРЭЛ: Ардчилсан намын гишүүд энэ хуулийг эсэргүүцэж, чуулганы хуралдаанаа орхиж гарсан. Энэ бол маш олон зүйл заалтууд нь бусад хуулиа зөрчсөн. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБАТ: Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр цэргийн хүмүүс. Цэргийн өдрийн өмнө Ерөнхийлөгчийн анхны хориг. Тэгэхээр монголын ард түмэндээ бэлэг болгоод энэ хоригийг 100 хувийн саналаар хүлээн авъя. Олон нийтийн сүлжээг хоригло шаардлага байхгүй.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: Энэ хуулийг хийгүй, чамбай боловсруулаад оруулаад ир гэсэн санаатай хориг тавьсан. Маш буруу зүйл хийсэн юм шиг ойлгуулаад байна.
| Н.ГАНИБАЛ: МАН-ЫН ГИШҮҮД ХОЁР НҮҮРТЭЙ БАЙНА |
|
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |