• Өнөөдөр 2025-11-07

Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУУЧИН Д.БОЛД ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨ НҮХТИЙН АМАНД ОРОН СУУЦ АВСАН ЮМ БИЛЭЭ

2023-03-16,   550

          БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Түүнийг дуучин Д.Болдод Тусгай хамгаалалттай газарт 2.7 га газар бэлэглэсэн, Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт тусгай хамгаалалттай бүсэд газар олгосон гэх мэдээлэл гарсан юм.
 
          БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Манай яам шилэн байхыг үүргийг холбогдох газар хэлтсүүдэд өгсөн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэнд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд болон 48 иргэний дунд газар олгосон асуудлаар мэдээлэл хэвлэлээр гарсан. Дуучин Д.Болд бусад иргэнтэй адил тэнд газар авсан юм байна лээ. Гэхдээ  2.7 га газар олгоогүй. Тийм боломж ч байхгүй юм билээ. БОАЖ-ын сайдаар томилогдсоныхоо дараа Богд хан уулын дархан цаазат газарт 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд авсан. Ингэснээр тухайн газар нутгийг дахин ашиглахаас сэргийлсэн. Үүнд үл хөдлөх хөрөнгөтэй газрууд ч орсон байгаа. 2023 оны нэгдүгээр сараас газрыг зөвхөн дуудлага худалдаагаар сонгон шалгаруулах хууль хэрэгжүүлж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газарт дуудлага худалдаа гэж байхгүй зөвхөн төсөл сонгон шалгаруулна. Газар ашиглах, эрх олгох тухай тушаал гарсан. Өнгөрсөн хугацаанд есөн аманд цаашид газар олгохгүй байхаар хориглосон байна. Нүхтийн ам, Шажин хурахын ам, Тайны ам, Залаатын зүүн богинын ам,  Энхтайваны ам, Манзушрын ам, Богинын ам, Шидэгтийн аманд огт газар олгохгүй байхаар шийдсэн. Дуучин Д.Болд долоон жилийн өмнө Нүхтийн аманд орон сууц худалдаж аваад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан юм билээ. Улмаар Иргэний болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд газар олгосон. Энэ бол ганцхан Д.Болдын асуудал биш. Үндсэн хуульд Төр, нийтийн болон хувийн өмчийн аливаа өмчийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Тэгэхээр Д.Болдод 2.7 га газар бэлэглэсэн зүйл огт байхгүй” гэлээ.
 

Б.БАТ-ЭРДЭНЭ: ДУУЧИН Д.БОЛД ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨ НҮХТИЙН АМАНД ОРОН СУУЦ АВСАН ЮМ БИЛЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-16 18:00:40
    123: ГАЗРАА 1 ГАЗРААС ОЛГОЛДОО. ХЭН ДУРТАЙ НЬ ОЛГОХОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ГАЗРЫН АЛБА НЬ Л ОЛГО.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188